Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхэд БНХАУ-ын эрх баригчид бэлэн байгааг японы тал сайшаан дэмжиж байна гэж Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга тэмдэглэв.«Дээд хэмжээний уулзалт ашиг тустай болно» гэж бид үзэж байна гэж Суга хэлжээ.

ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин японы Шинэ Комэйто намын удирдагч Нацуо Ямагутийг хүлээн авч уулзаж, Хятад улс Японтой харилцааг сайжруулахын төлөө байна гээд Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудын асуудлаар Токиотой дээд хэмжээнд хоёр талын яриа хэлэлцээ хийх боломжийг авч үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.