АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мали улсад явуулж байгаа францын цэргийн ажиллагааг дэмжээд лалын самуун дэгдээгчидтэй хийх тэмцэлд Франц улсыг дэмжинэ гэж амлав. Обама ерөнхийлөгч Франсуа Олландтой утсаар ярилцаж, «самуун дэгдээгчдэд цохилт өгөх Франц улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн» гэж Цагаан ордны мэдээлэлд өгүүлжээ.

Ерөнхийлөгчид Мали улсад олон улсын цэргийн төлөөлөгчдийн газрыг байгуулах асуудлыг хэлэлцэв. Түүнээс гадна тэд Мали улсад ардчилсан сонгууль явуулж, ардчилсан засгийн газрыг сэргээх асуудлыг авч үзсэн байна.

АНУ-аас францын цэргийг Мали улсын хойд бүс нутагт тээвэрлэх цэргийн ачаа тээврийн онгоцууд ба хиймэл дагуул, нисэгчгүй нисдэг аппаратын авсан тагнуулын мдээ баримтыг Франц улсад олгожээ.