Саяхнаас Новосибирск мужийн өнчин хүүхдүүд эмнэлгүүдээр явж, эрүүл мэндийн мэргэшсэн тусламж авах гэж урт дараалалд зогсохын хэрэггүй боллоо. Саяхан байгуулагдсан тархины мэс заслын төвийн эмч нар өөрсдөө хүүхдийн асрамжийн газар ирж, хүүхдүүдэд шинжилгээ хийж, тэдний хэнд нь ямар эмчилгээ сувилгаа шаардлагатай болохыг тодорхойлж байна.

Хоёр настай Аняг Новосибирск хотоос 400 км зайд орших хөдөө тосгоны асрамжийн газраас авчирчээ. Охинд шинжилгээ хийж үзэхэд түүнд орон нутгийн эмнэлэгт хийх боломжгүй тархины зүүн талын мэс заслыг яаралтай хийх хэрэгтэй байлаа. Тархины мэс заслын төвийн эмч нар асрамжийн газар хүрэлцэн ирж, өөрсдийн тусламжийг санал болгожээ. Одоо Аняг мэс засалд бэлтгэж байгаа бөгөөд эмч нар охины амь насанд ямарч аюул үгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Эмч нарын бригад асрамжийн газруудад долоо хоног бүр очиж үзлэг хийж байна. Ялангуяа, эмч нар тархины төв мэдрэлийн системийн өөрчлөлттэй хүүхдийн асрамжийн газруудад онцгой анхаарлаа хандуулж байна. хэдэн жжилийн өмнө үхлийн гэж нэрлэгдэж байсан өвчин эмгэгүүд нь өнөөдөр эмчлэгдэж байна. Хамгийн гол нь тэдгээр өвчнийг цаг алдалгүй оношлох нь чухал юм.

Манай эрт оношлогооны дүнд болон цаг алдалгүй явуулсан эмчилгээний ачаар өнөөдөр гурван настай Мухамедди хүүгийн хөлний булчин хааяа нэг л татдаг. Хүүг төрсөн цагаас нь л түүнийг мэдэх хүн ДЦП өвчтэй гэж мэдэх ажээ. Одоо хөндөлөнгийн хүн түүнийг үе тэнгийнхээс нь ялгахгуй. Хүү болон түүний хүмүүжүүлэгчид нэгийг л хүсэмжилж байна: Мухаммед хурдан гэр бүлтэй болоосой.

Сибирийн асрамжийн газруудаас эмч нар нилээд хэдэн жижиг хүүхдүүдийг шууд хяналтандаа аваад байна. Өвчтөн хир бага байна тэр тусмаа өввчнийг ор тас эмчлэх боломжтой. Ойрын үед тархины мэс засалчид Новосибирск мужийн хүүхдийн асрамжийн газруудаар явахаар шийдээд байна.Докторууд болон хүмүүжүүлэгч нар үзэхдээ, эмнэлгийн шуурхай болон үнэ төлбөргүй тусламж авах нь хүүхдийн өөрийн хувь тавиланг хурдан шийдэхэд нөлөөлж болно гэж байна.

Учир нь хүүхэд өргөж авч байгаа гэр бүлийн дийлэнхи нь эрүүл хүүхэд хүсдэг. Зарим тохиолдолд төрөлхийн зүрхний гажигтай хүүхдээс өөрийн төрсөн эцэг, эх ч татгалздаг байна. Тэд арчилж чадахгүй, материаллаг тал дутмаг гэж үздэг байна. Тархины өвчнийг эмчлэх төлбөр нь боломжтой гэр бүлд ч дэндүү өндөр тусдаг .

Оношлогоо, эмчилгээнээс гадна уг өвчинтэй тэмцэхэд мэс заслын дараах сэргээх эмчилгээний үе нь маш чухал. Сэргээх эмчилгээг хөнгөн, богино хугацаанд үр дүнтэй явуулахын тулд хүүхдүүдэд мэргэжлийн асрагч өгч байхаар төлөвлөж байна. Эмч нар ойрын үед асрагчийн асуудал нь хуулийн түвшинд шийдэгдэх болов уу гэж найдаж байна.

Харин тэдний үйлчилгээний хөлсийг төсвөөс олгож байна. Одоогийн байдлаар бяцхан өвчтөнүүдийг сайн дурыхан харж хандаж байна. Тэд хүүхдүүд бүрэн эдгэрэхэд эмнэлэгт хичнээн хугацаа шаардагдахнав, төдий чинээ тэдэнтэй цаг өнгөрүүлэхэд бэлэн байна.