Энэ оны зун НҮБ-ын тусгай комисс Хятад улсаас уламжласан Зүүн Хятадын тэнгисийн усан дорхи эх газрын үргэлжлэлийн гадаад хилийн тухай баримт бичгүүдийг судлаж эхлэнэ. БНХАУ-ын эрх баригчид хилийг хянан үзэхийн төлөө тэмцэж, Бээжин Токиогийн хооронд маргаантай хурц асуудлыг үүсгэсэн Дяоюйдао(Сенкаку) арлуудад хууль ёсоор өнгөлзөж байгаагаа батлах бодолтой байна гэж шинжээчид үзсэн юм.

НҮБ-ын усан дорхи эх газрын үргэлжлэлийн комиссын веб-сайтад мэдээлснээр 12-р сарын 14-нд БНХАУ-аас ирүүлсэн баримт бичгүүдийг энэ оны 7-р сарын 15-30 өдрүүдэд судлах юм. НҮБ-ын конвенцийн 76-р зүйл ангийг үндэслэн мэдүүлгээр шийдвэр гаргана.

Усан дорхи эх газрын үргэлжлэлийн хилийг уртасгах нь НҮБ-ын олон улсын шүүхэд хандан Дяоюйдао арлууд бүхий Японы эдийн засгийн онцгой бүсийг зүүн тийшээ шилжүүлэх үр дүнд хүрэх боломж Хятад улсад олгох юм. Комиссын зөвлөмж «ирээдүйд Хятад улс ба сонирхогч талуудын хил тогтооход зохисгүй нөлөө үзүүлэхгүй» гэж БНХАУ-ын мэдүүлэгт хавсаргасан зурваст батлан илэрхийлжээ.

Маргаан үүсгэсэн нутгийг олон улсын байгууллагуудын дэмжлэгээр нэгтгэх гэсэн Хятад улсын төлөвлөгөөг Токио эрс эсэргүүцэв.

2012 оны 9-р сарын эхээр Япон улс Дяоюйдао арлуудын нэг хэсгийг эздээс нь худалдан авч улсын мэдэлд хураасан явдал Хятад, Японы хоорондын харилцааг эрс хурцатгахад хүргэв.