Умард Солонгос цөмийн шинэ туршилт хийвэл Солонгосын хойгт цөмийн зэвсэг хураах хүчин чармайлтыг бусниулж мэднэ гэж Вашингтон, Бээжин хоёр санал нэгтэй үзэж байна гэж АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Глин Дэвис Хятадын нийслэлд сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний хэлснээр Цөмийн туршилт хийнэ гэж БНАСАУ-аас айлган сүрдүүлэх нь үр дүнд хүрэхгүй сэтгэл түгшүүлсэн ажиллагаа юм.

Бээжинд БНАСАУ-ын цөмийн асуудлыг БНХАУ-ын албаны хүмүүстэй тал бүрээр хэлэлцсэн гэж Дэвис онцлов. 1-р сарын 22-нд АЗ-д батласан тогтоол 2012 оны 12-р сарын 12-нд БНАСАУ-аас хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөсний хариуд авсан зохих чухал арга хэмжээ хэмээн хоёр тал санал нэгтэй үзснийг дипломат ажилтан тэмлэглэлээ.

« Бид НҮБ-ын АЗ-ийн батласан тогтоолыг авч үзсэн. Тогтоолыг даган мөрдөнө гэж хятадын тал батлан илэрхийлсэн. Бид тэдэнд итгэж байна» гэж Дэвис нэмж хэллээ.

Үүний өмнө Сөүлд тэрээр Пхеньянд хандан цөмийн туршилт хийхээс түдгэлзэхийг уриалсан билээ.