Түрк улсад байрлуулах «Пэтриот» анхны пуужингуудыг өнөөдөр байлдааны бэлэн байдалд оруулна. Сири улсын нутаг дэвсгэрээс пуужингаар дайрах нөхцөлд Түрк улсыг хамгаалахаар НАТО эдгээр хэдэн пуужин сирийн хил орчимд байрлуулахаар шийдвэрлэжээ. Түрк улсын ПДХ чадавхийг бэхжүүлэх энэ удаагийн арга хэмжээ эвслийн хувьд ерийн ажиллагаа гэж НАТО-гийн хүчний командлагчийн нэг британийн генерал Гэри Дикин үүний өмнө тэмдэглэн хэлсэн билээ.

Холбоотнуудынхаа батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх нь НАТО-гийн өнөөгийн төлөвлөгөөнд нийцэж байна. Нидераланд улс 1991, 2003 онд Түркэд «Пэтриот» пуужингуудыг байрлуулсан. Иймээс байрлуулж дадсан учир энэ удаагийн ажиллагаа түргэн явагдах юм.

Энэ сарын сүүлээр эдгээр пуужинг «оператив бүрэн бэлэн байдалд» оруулж дуусах юм. Голландын Аданд, германы Караманараст, америкийн пуужингуудыг Газиантепед тус тус байрлуулна. Пуужин чухам хаана байрлуулах асуудлыг түркийн талтай уялдуулан зохицуулав.

Түрк улсад «Пэтриот» пуужингуудыг байрлуулах зорилго Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох биш дан батлан хамгаалахад л оршиж байна гэж британийн генерал онцлов. Эдгээр пуужин сирийн пуужинг Түрк улс руу хөөргөсөн нөхцөлд тэдгээрийн түркийн нутаг дэвсгэр дээр сөнөөх зорилготой юм.