Умард Солонгосын Төв Цахилгаан мэдээний агентлаг улс орны нь дээд удирдлагыг гүжирдэн гүтгэх мэдээлэл тархааж байгаа өмнөд солонгосын ХМХ улам хүчтэй шүүмжлэх боллоо. БНАСАУ-ын арми, ард түмэн «дээд удирдлагын нэр төрийг гутаах гүжирдэн гүтгэх мэдээлэл ХМХ тарааж байгаа этгээдүүдийг хайр найргүй хатуу шийтгэнэ» гэж өнөөдөр Умард Солонгосын Төв Цахилгаан мэдээний агентлаг сануулав. Үүний хамт хятадын «Синьхуа» агентлаг зарим ХМХ «Пхеньянд дайсагнасан хүчинд нэмэр болох» мэдээллийг няцаасан гэж тус агентлаг сэтгэл ханамжтай тэмдэглэжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын өвгөн аав Ким Ир Сентэй ижил төстэй болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж саяхан хятадын нэгэн телевизийн сувагаар мэдээлсэн билээ. Энэ мэдээ гэгчийг Өмнөд Солонгост санаанаас зохиосон хийгээд түүнийг улс төөрийн өдөөн хатгалга хэмээн Умард Солонгосын Төв Цахилгаан мэдээний агентлаг үзсэн юм. Объектив эелдэг зарчмаас ухрах ийм ажиллагаа хоёр орны харилцаанд зохисгүй нөлөө үзүүлэх уршигтай гэж тус агентлаг үзэж байна.