Орос болон Казахстан улсуудын хамтын хүчин чармайлтаас евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн амжилт шалтгаалах болно. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Казахстаны ГХЯ-ны тэргүүн Ерлан Идрисовтой хийсэн яриа хэлцэлүүдийн дүнг дүгнэж мэдэгдэв. Талууд Орос улс болон Казахстаны хоорондын 21-р зуунд найрсгаар зэрэгцэн орших болон холбоотны тухай гэрээний бэлтгэл асуудлаар хэлэлцэн ярилцсан юм.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нарын даалгавраар эл гэрээг энэ жил байгуулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ ны сайд хэллээ. Лавровын ярьснаар, талуудын анхаарал нь Гаалийн холбооны болон ЕЭП, ЕврАзЭс болон ТУХН-ын орнуудын хүрээнд эдийн засгийн нэгдлүүдийн янз бүрийн салбаруудын харилцан ажиллагаа болон 2015 оны 1-р сарын 15-нд Евразийн эдийн засгийн холбоог бүрдүүлэхэд оршиж байна. Сайд нар бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг, тухайлбал, Төв Азийн үйл явдлууд болон Афганистаныг тойрсон асуудлуудаар хэлэлцэн ярилцав.Казахстаны сайд ярихдаа, “хоёр улсын газар зүйн байршил болон түүх нь стратегийн түншлэлийг хамгийн урт хугацаанд үзэх үүрэг ноогдуулж байна гэжээ”.