Европын нийгмийн хуваагдал нь чухамдаа эмгэнэлт шинж тэмдэгтэй болсон төдийгүй үргэлжлэн хурцадаж байгаагаараа түгшүүр төрүүлж байна. Энэ тухай Еврокомиссийн нийгмийн хөгжлийн болон ажлын байрын тухай сүүлийн илтгэл гэрчилж байна. Гэхдээ баян чинээлэг болон ядуу хоосоны дундах гайхшрал төрүүлэх ялгаа нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж байна.

Даяаршилын тэгш бус эрхийн сэдэв нь Давосын эдийн засгийн чуулганы өдрүүдэд уламжлал ёсоор сөхөгддөг ёстой. Энэ удаа нобелийн шагналт, америкийн эдийн засагч Жозеф Стиглицын нийтлэл анхаарал татлаа. АНУ-ын нийгэм-эдийн засгийн байдлыг жишиг болгон авахдаа, тэрээр ”The New York Times“ сонины хуудаснаа “хүйтэн сэтгэл хөгжлийг боймилж байна” гэж дүгнэлт хийжээ.Үүний дүнд “сайхан амьдарлыг уйгагүй хөдөлмөрөөр солих -америкийн мөрөөдөл нь аажимдаа сөнөж байна”.

Одоогийн хямрал бол эдийн засагт ардчилсан хандлагуудаар хандсаны үр дүн гэж эдийн засгийн ухааны доктор, профессор Никита Кричевский тэмдэглээд

«Ардчилсан хандлагууд нь бүх асуултанд нэг талын хариулт өгч байна. Хүмүүст өөрийн хүч чадлаа аль болох бүрэн дүүрэн дайчлөах боломж болгох ёстой. Хэрвээ өөрийгөө тэдний тооцоолсноор хангаж чадахгүй бол эдгээр нь тэр хүмүүсийн асуудал. Энд эдгээр хүмүүс юм уу, төр ямагрч хамаагүй. Нөгөөтэйгүүр, дэлхий дахинд өөр үзэл бодол давамгайлж байна. Баян чинээлэг, ядуу хоосон хүмүүсийн хоорондыг тэгшгэх үзэл бодол. Энэ нь ядуу хүмүүст төдийгүй алдах юмгүй баячуудад ч хэрэгтэй юм» гэлээ.

Өнөөдөр олон жил амжилттай гэж тооцогдож байсан европын загвар чадвартай эсэхэд хүмүүс эргэлзэж байна. Ингэхдээ Европыг юуны өмнө ядуучуудад тусалдаг баян орнууд, харин баян хүмүүс нь ядуу хоосон хүмүүст өндөржүүлсэн татварыг дуртайя төлдөг гэдгээр хүлээн авч байв.

Олон улсын эдийн засагчдын холбооны гишүүн Игорь Диденко хэлэхдээ «Одоогийн байдал, ялангуяа, Франц болон бусад орнуудад болон Өмнөд Европ, Испани болон Италийг эс тооцон ярихад, эцсээ хүртэл бодит байж чадахгүй байна. Чинээлэг хүмүүс нь өөрсдийн аливаа нэгэн ашигаараа, хөнгөлтөөрөө хуваалцахад бэлэн байгаа нь ойлгомжтой байна. Ингэхдээ Францтай адил орлогын 75 % яавч адил биш шүү» гэв .

Асуудлыг хуучин арга барилаар шийдвэрлэх нь нийгэмд хагарал гаргаж, үүний дүнд хаа сайгүй ядуу хоосон болон баян чинээлэг хүмүүсийн хооронд ангал нэмэгдэх болно. Энэ нь хүсэх юм биш гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Гэтэл бас энэ нь аюултай зүйл. Өнгөрсөн цаг үед ийм тохиолдолууд нь дайн дажингаар дуусч байсан. Хэрвээ ертөнц эл явдлыг давтахыг хүсэхгүй байгаа бол дуртай ч, дургүй ч, хуучин өвчин эмгэгийг эмчлэх шинэ жор хайх ёстой юм.