Малын вакцинжуулалт нь Орос улсад монголоос мах нийлүүлэх замыг нээж байна. 2010 онд Монгол улсад гарсан малын шүлхий өвчин нь нилээд муу үр дагаварт хүргэсэн.Россельхознадзор байгууллага нь Монгол улсаас мах импортлоход хориглолт тавьсан: Орос улсын тус улс руу гаргахад зориулан аттестаачилсан мах боловсруулах комбинатууд дээр л бод малын нядалгаа хийх болон гаргаж авсан түүхий эдийг хадгална. Эдгээр үйлдвэрүүд нь монголын 11 аймагт байрлаж байна. Хязгаарлалт нь Орос улсад монголын мах нийлүүлэлтийг нилээд бууруулахад хүргэсэн. Монголын зах зээл дээр мах худалдан авах үнэ сүрхий өссөнтэй холбогдоод оросын мах боловсруулагчид Монголоос импортоор үхрийн мах нийлүүлэх сонирхол нь нилээд буурсан юм.

Байдлыг хэвийн болгох үүднээс малын өвчлөлтийг дахин гарахаас сэргийлэх үүднээс ОХУ-ын ЗГ хоёр жилийн хугацаатай Монгол улсад 375 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Энэ хугацаанд Монгол улсад гурван удаа 37 сая тунгийн шүлхийн вакциныг илгээгээд байна. Сүүлийн ээлжийг болон явуулын хоёр ариутгалын төхөөрөмжүүд нь өнгөрсөн 12-р сард Монгол улсад очжээ.

Оросын хөдөө аж ахуйн Мал эмнэлгийн газрын захирал Владимир Боровойн үзэж байгаагаар, 2012 оны оросын шинэ техник нь монголын малчдын паркийг төдийгүй хөдөө аж ахуйн суурингуудын ариутгалын асуудлын ажлыг шийдэх боломжтой юм. Энэ нь малын халдварт өвчний дэлгэрэлтийг зогсоож  бусад асуудлуудыг шийдвэрлэхэд тустай гэж Владимир Боровой тэмдэглээд

«Хөршүүдийн малын өвчнийг арилгах арга хэмжээ нь хир сайн тавигдснаас шалтгаалан Орос улсын малын өвчний аюулгүй байдлын түвшин нэмэгдэнэ. Түүнчлэн, малыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд нь манай улс руу монголоос махыг экспортлоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнд бид ч маш сонирхолтой байгаа. Чухамдаа монголын толгой мал вакцинжуулалт үгүй байсан нь Орос улсад монгол хонины болон үрхийн махны бүрэн хэмжээний нийлүүлэлтийн хөгжилд саад болж байсан» гэлээ.

Оросын шинэ технологи нь цагаа олжээ. Өмнө нь монголын малчид газар нутгийг ариутгах хятадын техникийг ашиглаж байсан. Гэтэл тэр техник нь хуучирч, орчин үеийн шаардлагуудад нийцэхгүй байна.Оросын төхөөрөмжүүд нь цаг агаарын ямарч нөхцөлд ажиллах боломжтой. Тэдгээр нь нэгэн зэрэг их хэмжээний талбайг боловсруулахын хамт 8 метрийн өндөрт ариутгалын уусмалыг цацдаг. Эл төхөөрөмж нь оросын үйлдвэрлэсэн жип машин дээр бензины хөдөлгүүртэй бэхлэгдсэн юм.

Өнгөрсөн жил Орос улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол улсад 19 сая толгой малыг вакцинжуулсан. Түүнчлэн 2013 онд дөрвөн аймагт зориулсан нөөц вакцин үлдээд байна. Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байна. Энэ нь монгол малын махыг оросын зах зээлд нээх зам болоод байна.