Олон улсын Moody’s рейтингийн агентлагийн үнэлснээр 2013 онд Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн өөр бүс нутгаас илүү эрчимтэй хөгжих юм. Хятад улсын өсөлт удаашаарсан ч хурд нь эрс унахгүй.

АНДБН-ийн орнууд макро эдийн засгийн өндөр үзүүлэлтийнхээ ачаар эрсдлийг давж мэднэ гэж Moody’s агентлаг үзэж байна. Түүнээс гадна эдгээр улс өсөлтийн дотоодын эх сурвалжад илүү их тулгуурлах болсон гэж агентлагийн дэд ерөнхийлөгч Кристиан де Гузман мэдэгдэв.

Хятад улсын макро эдийн засгийн байдалд өгсөн үнэлгээний тухайд гэвэл Moody’s агентлагийн таамаглал Олон улсын валютын сангийн шинжээчдийн дүгнэлтэд нийцэв. Бүр өнгөрсөн онд тэд Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хурд гарцаагүй намжихад анхаарлыг хандуулсан билээ. Хятад улсын ДНБ-ний саяхны өсөлтийн барагцаалбал тэн хагас нь капиталыг нэмэгдүүлэхэд ногдсон гэж ОУВС тэмдэглэжээ.

Өөрөөр хэлвэл компаниуд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх биш үйлдвэрлэх хэрэслийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулсан юм. Ийм стратеги илүүдэл ажиллах хүчинтэй нөхцөлд үр дүнд хүрнэ. Харин 2015 оноос хойш Хятад улсад ажиллах хүчин багасаж, тус улс өрсөлдөх давуу талаа алдаж мэднэ гэж хүн ам зүйчид үзэж байна.

Түүнээс гадна дэлхийн эдийн засгийн доройтол хятадын гадаадын зах зээлийг баримжаалах үйлдвэрүүдийг хамрахгүй байж чадахгүй. Ийм хандлага АНДБН-ийн эдийн засгийг бас хамрасныг Moody’s агентлагийн шинжээчид онцлов. Тэдний үнэлснээр бүс нутгийн корпорацуудын өрсөлдөх чадварын үзүүлэлт тогтонги хэвээр байсан ч дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд удааширсан явдал бүтээгдэхүүнээ гадаадад гаргадаг компаниудын байдалд зохисгүй нөлөөлж мэднэ.

Хятад улсад хөрөнгө оруулалтын үсрэлт бас хор холбогдолтой болжээ. Тухайлбал үйлдвэрлэх илүүдэл хэрэгсэл гадаадын зохисгүй тухайн байдалтай холбогдон олон үйлдвэр дампуурч, ДНБ унахад хүргэж мэднэ. Иймээс хятадын шинэ удирдлагын нэн чухал зорилт эдийн засгийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино. Шинэтгэл хөгжлийг улам тэнцүү болгоход чиглэгдэх ёстой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Эдүгээ Хятад улс дорвигүй эдийн засаг, түрэмгий экспорт, технологийг хуулан ашиглах явдалд тулгуурсан хуучин ба шинэ загваруудын уулзвар дээр байна. Шинэ загвар дотоодын эрэлтийг ашиглах, дэлхийн инновацийн төвийг Хятад улсад байгуулахад тулгуурлаж байна. Үүнд Хятад улс үндэстний санаа сэтгэлгээтэй холбоотой тулгуур асуудал гарсан.

Хятадууд бол хатуу сахилгатай маш сайн гүйцэтгэгч, зиндааг чанд баримтлагч, үйл явц технологийг сайн хуулагч гэдгийг түрүүчийн хэдэн арван жил нотлон харуулав. Гэвч тэд бүтээлч үйл ажиллагааг систем болгоход сайн биш хийгээд хариуцлага өөртдөө ногдуулах, эрсдэлтэй боловч урагш ахихад туслах шийдвэрийг санаачлах дургүй» гэв.

Эд бүхэн инноваци маягийн эдийн засаг Хятад улсад байгуулахад саад болно гэж профессор Лузянин үзэж байна. Бусдын боловсруулалтыг хуулан ашиглаж дассан Хятад улс дэлхийн «фабрикаас» инновацийн төв болж хувирах амаргүй замыг арга буюу туулах юм. Түүнээс гадна Хятад улс эдийн засгийн шинэ загварыг дөнгөж байгуулж эхлэв. Эдийн засгийн өнөөгийн загварын зохисгүй тал болон гадаадын зах зээлээс хэтэрхий хамаарагдах явдлын уршиг мэдрэгдэх юм. Си Зиньпиний баг эдгээр саад тотгорыг давж, хөгжлийг тогтонги болгож, нөөцийн ашиглалтад шинээр хандах үзэл санааг төлөвшүүлж, экологийн ба хүн ам зүйн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өсөлтийн хурдыг хамаагүй нэмэгдүүлэх зорилго тавихгүй. Гэвч хятадын удирдлага нийгмийн тогтони байдлыг хэвээр хадгалахад зайлшгүй өсөлтийн хэмжээг хангах ёстой.