НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн НҮБ-ын АЗ- ийн гишүүдийг 60 гаруй мянган хүний амийг авч явсан Сирийн хямралын асуудлаарх санал зөрөлдөөнтэй байдлаа даван туулж, нэгдсэн шийдвэрт хүрэхийг дахин уриалав. НҮБ-ын АЗ-ийн гишүүдэд мухадлаас гарч, нэгдсэн нэг байр сууринд хүрэх шаардлагатай байгааг тэр Давосын Дэлхийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Түүний үгээр, сөргөлдөөнтэй талуудад зэвсэгт мөргөлдөөн хүртэл хурцатгах боломж өгч болохгуй, учир нь энэ нь хариуцлагаас татгалзахад болон хожмын эмгэнэлт үр дагаварт хүргэх болно. Тэрээр чуулганд оролцогчдыг сирийн дүрвэгсдэд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх болон Сирийн мөргөлдөгч талуудыг зэвсэгтэй тэмцлээ зогсоохыг уриалав.