НҮБ арвилан хэмнэхийг уриалж байна. НҮБ-ын хүнс,хөдөө аж ахуйн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүнд илүү хариуцлагатай хандах хөтөлбөрийг ахиулж байна. «Бод-ид-хадгал» хөтөлбөр хэрэглэгчдийг зар сурталчилгаанд авталгүй илүүдэл хүнс авч хаяхаас сэрэмжлэхэд зоригжуулж байна.

Хүнс хоол хаях нь эдийн засгийн ч хүрээлэн буй орчиноо хамгаалах  үүднээс ч шившигт үзэгдэл гэж НҮБ үзэж байна. Тухайлбал арвилан хэмнэлгүй хэрэглэх нь хүнсний зах зээлд үнийг нэмэгдүүлэх уршигтай. Түүнээс гадна ямар нэг нутагт хүмүүс өлсөж байхад их хэмжээний хөнс хаяж овоолох нь ёс суртахуунд огт нийцэхгүй байна. НҮБ-ын хөтөлбөр бол суртал нэвтрүүлгийн алхам мөн. Их хэмжээний хүнс алдахад хүнсний бүтээгдэхүүн чанар муутай байгаа нь бас нөлөөлж байна гэж шинжээч эдийн засагч Андрей Володин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Сүүлийн 20-25 жилд хүнсний бүтээгдэхүүний чанар эрс доройтож байна. НҮБ-аас энэ үйл явцыг түр буюу бүрмөсөн зогсоох зорилгоор хангалттай хүчин чармайлт гаргаагүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс аль болох их хэмжээний ашиг олох үзэл санаа давамгайлж байна.Түүнээс гадна зар суртчилгаа үнэн бодит байдалд тэр болгон нийцэхгүй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавих улс хоорондын хатуу хяналт чанары нь сайжруулж мэднэ. Гэвч ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс дамнасан корпорацууд үүнийг дэмжихгүй» гэлээ.

Хэрэглэгч хүнс хаяснаар хохирол учирах нь зөвхөн нэг асуудал юм. Гол гол асуудал ялангуяа хөгжиж байгаа орнуудын үйлдвэрлэгчидтэй холбоотой. Энэ нь инновацийн технологи үгүй эсвэл түүнийг аажим нэтрүүлж байгаагийн хор холбогдол юм. Бүтээгдэхүүнийг хадгалах, ахин боловсруулах арга барил хуучирсан учраас үлэмж хэсэг нь хэрэглэгчэд хүрэлгүй муудаж байна. Ийм хаягдлыг хорогдуулахын тулд бүтээгдэхүүнд тавих улс хоорондын хяналтыг ч уялдуулан зохицуулах хэрэгтэй. Тухайлбал Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС-н бүлгийн гишүүд мөн замаар замнаж байна.

Дэлхийн үйлдвэрлэгчдэд хандах нь Хүнсний байгууллагаас хийх дараачийн алхам болох байх. Хүнс арвилан хэмнэхийг 7 тэрбум гаруй хэрэглэгчэд уриалсан нь чухал юм. Хамгийн гол нь энэ уриаг хүн болгон хүлээж авах ёстой.