Универсиад-2013 бамбар асаах ёслол Владивостокод болов. Универсиадын бамбарын буухиа эхэллээ. 60 хүн хотын гудамжуудаар Дэлхийн оюутны наадмын бамбар барьж явна. Оросын спортын гавьяат мастер, Казанийн «Ак Барс» хоккейн багийн ахлагч Алексей Морозов буухиаг нээх хүндэт үүрэг гүйцэтгэв. Тэрээр Ванкуверт өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын далбаа барьж явсан билээ. Дэлхийн оюутны спортын наадмын бамбар замдаа Орос улсын томоохон 30 хотыг дамжин Казань хотод хүрнэ. Буухиа 7-р сарын 6-нд Казань хотноо Дэлхийн оюутны спортын наадмыг нээх ёслолын үеэр барианд орох юм. Бамбар тэмцээний бүх өдөр асах юм. Дэлхийн 170 орны 13 мянга орчим тамирчин тэмцээнд оролцох хийгээд Дэлхийн оюутны спортын наадмыг хаах ёслол 7-р сарын 17-нд болно.

Гэрэл зураг