Швейцарын TDF Ecotech компани 2013 онд Буриадад анхны жижиг УЦС барьж эхлэх тухай Буриадын засгийн газрын төлөөлөгч Риа Новости агентлагад мэдээлжээ. Байгал нуураас хойно Баргузин районд цахилгаан эрчим хүч дутагдаж байна. Хоёр мегаватын хүчин чадалтай УЦС Ульзыха гол дээр барих юм. Швейцарын компани Буриадын засгийн газартай байгуулсан хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу жижиг «Баргузин1» УЦС 2013 оны 2 дахь хагаст барьж эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ зорилгоор хөрөнгө оруулагч газар талбайг 49 жилээр түрээслэв. Төсөл 154 сая рублийн өртөгтэй. УЦС-ыг хоёр жилийн дотор барьж дуусах хийгээд төслийн зардлыг түүнийг ашиглалтад оруулснаас хойшхи зургаан жилд нөхөх юм. Жижиг УЦС болон энергийн уламжлалт бус өөр эх сурвалж Буриадын алслагдсан нутагт ашиг тустай. Энд цахилгаан дамжуулах шугам татах нь их хэмжээний зардал шаардана. Хожим ийм жижиг УЦС буриадын өөр алслагдсан нутагт барих юм. Швейцарын TDF Ecotech AG компани хүрээлэн буй орчны төлөө төлөвлөлт, технологийг боловсруулж, хаягдлыг ахин боловсруулах, «ногоон» энерги хэрэглэх асуудал дээр ажиллаж байна.