Өнөөдөр египетийн сөрөг хүчин 2011 оны хувьсгалт бослогын хоёр жилийн ойг нийт олны эсэргүүцлийн жагсаалаар тэмдэглэх гэж байна. Хувьсгал ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулсан билээ. Өчигдөр орой Египетийн нийслэл Каирт онц байдал тогтоов. Каирын олон улсын нисэх онгоцны буудлын бүх барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, хотын төвд парламент, засгийн газар, ДХЯ-ны байшингууд болон «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төлөөлөгчдийн газруудыг хамгаалалтад авсан байна.

Энэ удаагийн тэмцэл хөдөлгөөн «Хувьсгал буцах» уриан дор явагдана. Сөрөг хүчин 2011 оны 1,2-р сард жагсагчид амь насаа алдсны буруутнуудыг шийтгэхээс лалын өнөөгийн дэглэмийг түлхэн унагаатал Хишам Кандилийн засгийн газрыг огцоруулах хүртэл шаардлага тавьж байна.

Өчигдөр Каирт хууль сахиулах хүчин хөл бөмбөгийн радикал үзэлтэй хөгжөөн дэмжэгчидтэй ширүүн мөргөлдөв. Парламентын ба засгийн газрын цогцолборууд орших Каср-эль-Айни гудамжинд хөл бөмбөгийн улайрсан хөгжөөн дэмжигчид шатахуун бүхий лонх цагдаа нар тийш шидсний хариуд тэд нулимс асгаруулах хий хэрэглэжээ.