Өнөөдөр оросын нэрд гарсан жужигчин, дуучин Владимир Высоцкийн мэндэлсний 75 жилийн ой болж байна. Үдэшлэг, концерт, жүжиг, үзэсгэлэн ард олны дуртай зүтгэлтэнд зориулж, музей,хөшөөг нээж байна. ЗХУ-ын бүх өнцөг булан болон гадаадын бишрэн шүтэгчдээс нь ирүүлсэн захидлуудыг энэ өдрүүдэд «Высоцкийн ордонд» үзэж болно. Жүжигчний уран чадвар илрэн хөгжсэн Таганкын театрын тайзнаа «Владимир Высоцкий» яруу найргийн үзвэрийг сонирхуулан тоглох юм. Түүнээс гадна жүжигчинд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.