ОХУ-ын ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев өөрий нь хэдэн жилийн өмнө мэдэгдсэн «эрх чөлөөтэй байх нь эрх чөлөөгүй байдлаас дээр» зарчмыг баримтласаар байна. Өнөөдөр тэрээр оросын НТВ телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгдлээ. Эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн сайн сайхан байдал, эдийн засгийн ахиц дэвшил зайлшгүй чухлыг тэрээр тэмдэглэв. «Иймээс одоо орон бүхэн тогтонги хөгжлийн голдрилд шилжих нь нэн чухал» гэж тэрээр дэлхийн эдийн засгийн байдлыг хөндөн тэмдэглэв. ЕХ ба АНУ-ыг бодоход Орос улс 2008 оны дэлхийн хямралаас хойш «нэлээд овоо сайн байр сууриа» хэвээр хадгалж амжсан. Гэвч энэ нь идэвхигүй тайван суух шалтаг биш гэж ерөнхий сайд Дмитрий Медведев тэмдэглэн хэллээ.