ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштон БНАСАУ-ын удирдлагад хандан өдөөн хатгах ажиллагаагаа зогсоож, дэлхийн хамтын нийгэмлэгтэй хэлэлцээ хийх улс төрийн оновчтой чиг бодлогыг сонгож авахыг уриалав. Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын АЗ өнгөрсөн оны 12-р сард Пхеньян хиймэл дагуул бүхий зөөгч пуужингаа хөөргсөнтей холбогдуулан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний цэсийг өргөжүүлсэн тухай урьд мэдээлсэн билээ. Хөөргөлт цэргийн туршилтыг халхавчилсан гэж Япон, Өмнөд Солонгос улсууд үнэлэв. «Цэргийн сүр хүчээ зузаатгана» гэж БНАСАУ үүний хариуд мэдэгдээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талт хэлэлцээ учир үндэсгүй болсныг мэдээлэв. Тус улс удахгүй цөмийн шинэ туршилт хийнэ гэж гадаадын хэдэн ажиглагч үзсэн юм.