Өнөөдөр  Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг (СТЦМА) БНХАУ-ын ХМХ шүүмжилсэн тайлбарыг нийтлэв. Зарим ХМХ «БНАСАУ-ын удирдлагыг гүжирдэн гүтгэсэн мэдээллийг» давтан тархаасан гэж тайлбарт тэмдэглэжээ.

Пхеньян чухам ямар мэдээллийг хилэгнэн зэвүүцснийг тайлбарт дурдаагүй. Энэ нь БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Ун өвгөн аав Ким Ир Сентэй ижил төстэй болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн тухай хятадын нэгэн телевизийн сувгаар уламжилсан мэдээ байх гэж ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэв. Хятадын сэтгүүлчид өмнөд солонгосын шинжээчдийн мэдээ баримтыг үндэслэн ийнхүү мэдээлсэн билээ.

СТЦМА найрсаг улсын хэвлэл Өмнөд Солонгост санаанаас зохиосон БНАСАУ-ын эсрэг мэдээг дэлгэрүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн СТЦМА хятадын ХМХ-дэд хандан үйл явдлыг объектив үүднээс үнэн байдлаар нь тайлбарлахыг уриалжээ.

БНАСАУ Хятад улсыг өөрий нь гол холбоотон, худалдаа-эдийн засгийн түнш хэмээн үзэж, хаяа нэг шүүмжилж байна. Түүнээс гадна хятадын компани буюу байгууллагатай харилцаагаа муутгахаас түдгэлзэж байна. Эдийн засгийн олборлох салбарт ажиллаж байгаа умард солонгосын ба хятадын түншүүдийн хооронд ноцтой санал зөрөлдөөн гарсан тухай өнгөрсөн онд СТЦМА анх удаа уламжилсан билээ.