Орос улс Ойрхи Дорнодод НҮБ-ын гол үүргийг хойшид ч хамгаална гэж өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 19 улсын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгүүдийг хүлэж авах үеэрээ мэдэгдэв. Сирид мөргөлдөөн бараг хоёр жил намжихгүй байгааг ерөнхийлөгч дурдав. Ливийн байдлыг донсолгож, зэвсэг хяналтгүй тархаасан хэрэг явдал Мали улсын байдлыг хурцатгах, Алжирт террорын ажиллагаа явуулах уршигтай болов. Ийм хүнд түвэгтэй нөхцөлд Орос улс хүний эрхийг дээдлүүлэх явдал болон НҮБ-ын гол үүргийг хойшид ч хамгаална гэж Путин онцлов.«Манай орон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний хувьд олон улсын аюулгүй байдлын төлөө хариуцлагаа ухамсарлаж, нийтийн зорилтыг биелүүлэх, нэгэтгэн нягтруулах үйл явыг үргэжлүүлэхийн төлөө зүтгэнэ гэж Владимир Путин хэллээ.