“Вулуси джирги” Афганистаны парламентын доод танхимын депутатууд “Хуримын ёслол явуулах тухай журмын” тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслийг боловсруулагчид яагаад, яах гэж ийм хууль боловсруулсан бэ?

Тэгвэл уг төсөл нь афганы уламжлалт хуримлах ёсыг даваж гарахын аргагуй их үнээс болж хуримлах боломжгүй залуу афганчуудад “эхнэртэй амьдрал” нээх замыг тавих зорилгоор шаардлагатай болжээ.Ийм хурим нь хэдэн өдрийн турш үргэлжилдэг бөгөөд уригдсан хүмүүсийн тоо 4-5 мянга давдаг байна.

Мэдээж хэрэг, арай бага зочид урьж болно, гэтэл энэ нь “эвгүй “аж. Ингэээд дунд зэргийн амьдралтай афган залуу нь нижгэр хурим хийхийн тулд хэдэн жилийн турш мөнгө хуримтлуулах юм уу, аль эсвэл их хэмжээний өр тавьж байж хурим хийснийхээ дараа олон жил өрөө төлдөг.

Хэрвээ шинэ хуулийг батлавал, хуримыг нэг өдөр хийх бөгөөд, зочдын тоо 400-гаар хязгаарлагдах болно. Эл журмыг биелүүлээгүй тохиолдолд ресторануудын болон хуримын арга хэмжээг зохион явуулах газруудын эзэдэд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхээр төлөвлөж байна.

Шинэ хууль нь афганы нийгэмд нэн шаардлагатай байгааг “Оросын дуу хоолой” радиод уг хуулийн төслийг зохиогчдын нэг Накибулла Фаек тайлбарлахдаа

«Одоо Афганистанд залуу хүн их, дээд сургууль төгсөж, дээд боловсролын диплом авсныхаа дараа гэрлэдэг болсон. Энэ нь насанд хүрснийхээ дараа гэрлэх хувилбар. Гэтэл хэрэг дээрээ энэ нь хүрэхийн аргагүй мөрөөдөл. Манай залуу хүмүүс хуриманд уригдах олон тооны зочдыг урих мөнгө олохын тулд гадаадад олон жил ажиллах ёстой болдог.

Үүнээс гадна мөнгө зээлж болно. Харин дараа нь аажимдаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, нөгөө л нэг дарамт, гэхдээ зээлтэй. Эл байдал нь олон хувь хүмүүсийн төдийгүй нийгмийн болон улс орны эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудал болж хувираад байна. Тэгээд ч нижгэр хурим хийснээс хурим бат болохгуй, харин ч амархан салдаг аж.

Эхнэр, нөхөр хоёрын хуримын дараах хамтын амьдрал нь төлж барашгүй өр ширээс болж хэрүүл хийж, улмаар салж сарнихад хүрдэг байна. Шинэ байшин авахад өр тавьсан бол ч яахав, гэтэл ямарч мөнгөнд юм зараахгүй, насны өртэй болдог байна.Вулуси джиргийн залуучуудын асуудал эрхэлсэн гишүүд Афганистанд хуулийн шинэ төсөл шаардлагатай байна гэдэгт итгэлтэй байна» гэлээ.

Афганистаны Кундуз тосгоны оршин суугч залуу Назифулла нь сар бүр 200 долларын цалин авдаг, гэтэл Кундузэд хурим хийхэд 20 мянган доллар ордог. Тиймээс тэр хуримлах насанд аль хэдийнэ хүрсэн ч, хуримлаж чадахгүй байгаа. Вулуси Джирга шинэ хуулийн төслийг батлах байх гэж найдаж байна. Эс тэгвээс афганы залуучууд ганцаардлын тулгамдсан асуудалтай ойрын ирээдүйд учрах нь байна”гэж Назифулла ярьж байна.