Москвад Калифорни муж улсын засаг дарга асан Арнольд Шварценеггер «Баатар буцав» шинэ киногоо үзүүлэв. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ оросын тамирчдад хайртай байгаагаа илэрхийлээд танк өөртөд нь ямар учраас хэрэгтэй болсныг өгүүлж, нас сүүдэрээ мэдрэхгүй байгаагаа тэмдэглэв.

Жүжигчин байсан гэж хэлэх нь түүнд таарахгүй нь тод харагдлаа. Шварценеггер муж улсын засаг даргын албан тушаал хоёр хугацаа дараалан хашаад найман жил завсарласныхаа дараа анхны киногоо үзүүлэв. Буцахад хэцүү байсан гэж тэрээр хэлээд

«Үзэгч,бишрэн шүтэгчид ахин хүлээж авах уу? гэж хэдэн жил завсарлсныхаа дараа сэтгэл зовон бодож байсан. Үзэгч олон намайг урьдын адил хайрлан халамжиж байгааг «Тогтоох аргагүй 2» кино үзүүлсний дараа мэдсэн» гэв.

Энэ удаад жүжигчин АНУ, Мексикийн хил орчмын жижиг хотын оршин суугчдыг мансууруулах бодисын наймаачдын бүлгээс хамгаалж байгаа цагдаагийн дүрс тоглосон байна. Шинэ кинонд Шварценеггер амьдралынхаа сорилтыг давсан ядарч залхсан, том хотоос жижигт зориуд шилжин суусан настай хүний дүрс тоглож байна.

«Сэтгэл санаагаараа залуу байхдаа хөгшин хүний дүрд тоглоход хэцүү» гэж 65 настай Шварценеггер инжээмсгэлэн хэллээ. Даруухан жүжигчинд бие бялдар байна. Урьд Шварценеггер бие бялдарын тэгш боловсронгуй байдлаар дэлхийн аврага цол нэг бус удаа хүртсэн билээ. Залуу байхдаа оросын хүндийг өргөгчдийг тахин шүтэж байснаа тэрээр хэвлэлийн бага хурал дээр санан дурсав. Дараа нь тэрээр ирээдүйн Сочийн Олимпийг хөндөн ярихдаа

«Оросын тамирчин Юрий Власов, Леонид Жаботинский, Александр Алексеев нар миний бишрэн шүтэх баатар болсон учир бие бялдарыг төгс боловсронгуй болгохоор шийдлээ. 70-80-ад онд чухам тэдэнтэй уулзахаар Москвад ирлээ. Сочийн өвлийн Олимпийн наадамд заавал хүрэлцэн очно. Орос улс ухаанд багтамгүй гэмээр үзвэр бэлтгэсэн байх. Өвлийн Олимп маш сайхан болно гэдэгт итгэж байна. Сочийн Олимпийн наадам сэтгэл догдлуулах гайхамшигт ер бус арга хэмжээ болно гэж бодож байна» гэв.

Өөрий нь тоглоом-танкын тухай асуулт Арнид маш таалагддаг. Тэрээр австри гаралтай хүн. Австрийн цэргийнхэн жинхэнэ танк түүнд бэлэглэжээ. «Би түүнийг шинээр будаж шинэчлэсэн. Хотын дүүрэгт түүгээр хүүхдүүдтэй хамт явж зугаалж байна. Саяхан сурвалжлагчидтай танкаар явж зугааллаа» гэж Шварценеггер мэдээлэв. «Энэ чинь ёстой Шварцнеггер шүү. Тэр ахин бидэнтэй хамт байна» гэж сэтгүүлчид танкын магтаалыг сонсоод ярьцгаав.