2012 оны Казахстан нийт 20,9 мянган тонн ураны олборлов гэж тус улсын “Казатомпром” цөмийн компани уламжлав. Энэ нь 2012 оныхоос 7,5 % илүү юм.“Казатомпром” уламжлахдаа, тус улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэх байраа хадгалсан гэжээ. Ингэхдээ тус улс нь дэлхийн ураны олборлолтын 37 % хангажээ. Урьдчилсан тооцоогоор, 2012 онд дэлхий дахинд 55,7 % уран олборложээ.“Казатомпром” хувьцаат нийгмлэгийн гэрээгээр Казакийн экспортын ураны нийт хэмжээ 9,26 мянган тонн концентрат байсан гэж Интерфакс тус байгууллагын гаргасан тоо баримтаас иш татан уламжилжээ.