Шашны хүчин зүйл олон улсын харилцаанд илүү их үүрэг гүйцэтгэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Энэ нь Ойрхи Дорнод, Хойд Африк болон өөр бүс нутагт улс төрийн өргөн цар хүрээтэй үйл явцад шижим түлхэц үзүүлж байна гэж сайд өнөөдөр Москвад нээгдсэн Христийн мэндэлсний өдрийн олон улсын боловсролын уншлагад оролцогчдод явуулсан илгээлт бичигтээ мэдэгдсэн байна. Эдүгээ дэлхийд тулгарсан аюул сорилтыг дэлхийн гол шашны үнэ цэнэт зүйлд тулгуурлан хамтын хүчээр давж болно гэж Лавров онцлов. Орос улс гадаад бодлогдоо «шашны олон зуун жилийн уламжлалыг удирдлага болгож эрх зүй, шудрага ёсыг дээдлүүлэн хамгаална» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн батлан илэрхийлэв.