Дэлхийн онгон байгалийн сан /WWF/ Алтай, Тува болон Монгол улсын нутгаар жуулчны маршрут нээж байна. Уг чиглэл алтайн аргаль болон цасны баруудын нутагладаг газруудаар дайрах юм. Уг маршрутыг гэрэл зурагчдад, шувуу ажиглагчид болон амьтан судлагчдад болоод ер нь амьтанд хайртай хэн бүхэнд зориулсан аж.

Энэхүү чиглэлийг зохион байгуулахдаа Сангийнхан эдийн засгийн, экологийн зорилтуудыг тавьсан төдийгүй Дэлхийн улаан номонд орсон эдгээр ховордсон амьтдыг хадгалахыг хүсчээ. Энэ тухай сангийн Алтай-Саяны салбарын захирал Александр Бондарев хэлэхдээ

«Уулын Алтайд нутгийн хүмүүс бага амьдардаг бөгөөд, тэд нь үндсэндээ малчид л байдаг. Тэд жаахан мөнгө олохыг хүсч, аргаль агнах юм уу, хулгайн анчдад зам заадаг. Харин бид тэдний эдийн засгийн байдлыг нэмэгдүүлэх үүднээс, тэднийг аялал жуулчлалд татан оролцуулж туршихыг хүссэн.Жуулчид чиглэлүүдээр явахдаа орон нутгийн хүмүүсийн гэрт буух жишээтэй.

Түүнчлэн, тосгоны хүмүүс амьтныг ажиглах гэсэн юм уу, амьтдын гэрэл зургуудыг авах хүсэлтэй жуулчдад газарчлах юм. Ингэснээрээ орон нутгийн хүмүүс эдгээр амьтдыг хадгалах нь тэдний үүрэг төдийгүй эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг ойлгох ёстой юм» гэлээ.

Одоо Алтай-Саяны уулс дахь аргалын тоо толгой 2000-д хүрээд байна. Энэ бол маш сайн үзүүлэлт бөгөөд сүүлийн арван жил хоёр дахин өсч байна. Ингэхдээ аргаль нь цасны барын гол хүнс гэдгийг мартаж болохгүй. Аргаль хир олон болохоос барын тоо ч бас нэмэгдэнэ. Одоогийн байдлаар цасны барын тоо дэлхийд 4-6,5 мянгад хүрээд байгаа юм.

Эхний үед Алтайн уулын амьдтыг их хэмжээгээр татах дурангаар хэдэн км зайнаас ажиглах боломжтой бөгөөд эсвэл тусгай гэрэл зургийн хавхыг ажиглах боломжтой юм. Тэдгээрийг Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ салбараас олгож байх юм. Эдгээр хавхануудыг амьтдын байх бололцоотой хоёр гурван газарт байрлуулсан байна.

Энэ нь жуулчдад гайхалтай зураг авах боломж олгоно. Мэдээж хэрэг гэрэл зургийн дуранд аргаль төдийгүй үнэг, чоно, янз бүрийн шувууд орж байгаа, тэгвэл энэ нь амьд байгаль сонирхогчдод сэтгэгдэл төрүүлэх ёстой юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн ачаар амьтны агнуур зогсвол, тэд замын болон хот суурин газруудад ойртохоос айхгүй байх болно гэж Алексей Бондарев тэмдэглээд

«Амьтад хүмүүсээс заналхийлэл учруулахгүй  байна гэдгийг хараад тэдэнтэй ойр байхад дасч эхэлдэг тийм тохиолдолыг бид мэднэ. Жишээ нь, Саяно-Шушенскийн дархан цаазтай газар сибирийн ямаан эвэрт эрэг дээр гарч дэргэдүүр нь хөлөг онгоц, завьтай хүмүүс явж өнгөрөхөд нуугддаггүй байна. Тэр амьтан хүмүүсийг өөртөө 100-200 метр ойртуулдаг аж» гэлээ.

Алтайн баруун-өмнөд хэсэг, Тувагийн баруун хэсэг болон Монголын хилийн нутгуудыг оруулсан жуулчны цагариг нь чиглэлээ тавиад байна. Энгэ чиглэлийн зарим нутгуудаар тусдаа аялаж бас болно. Ингэхэд зам нилээд хэцүү бэрхшээлтэй. Жуулчид замын ихэнх хэсгийг жипээр туулах бөгөөд зарим даваа гүвээг мориор, явган туулдаг.

Уг газар өндөр ууланд орших тул 9-р сард ууланд цастай байдаг, ийм төрлийн аялалын хугацааг 7-р сараас 9-р сард зохион явуулдаг. Харин жуулчдыг газарчилж яваа хүмүүс орон нутгийн иргэд байх юм уу, WWF-ийн ажилтанууд тэдэнд Алтай болон Сибирийн байгалийн тухай олон сайхан зүйлүүдийг ярьж өгнө.

Өнгөрсөн жил энэ чиглэлийн зарим хэсгүүд дээр гадаадын жуулчид ирж байсан. Ийм төрлийн аялалууд нь 15-20 хоног үргэлжилдэг бөгөөд 1300 ам.долл. байдаг.