Давост Дэлхийн эдийн засгийн форумд биеэ даасан шинжээчдийн оруулсан Орос улсын хөгжлийн хувилбарууд бодит шинжгүй байна. Юу гэвэл хувилбар бүрт засаг юу ч хийлгүй алмайран сууж байна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев форум дээр үг хэлэхдээ мэдэгдэв. 1-р сарын 23-27 өдрүүдэд Швейцарын уулын цанын тансаг амралтын газарт 100 гаруй улс байгууллагын 2500 орчим төлөөлөгч дэлхийн эдийн засгийн гол эрсдлийг авч үзэж хэлэлцэж байна.

АНУ-ын Йелийн их сургуулийн Олег Цывинский, Оросын эдийн засгийн сургуулийн Сергей Гуриев, тухайн үед ерөнхийлөгч Медведевийн огцоруулсан Оросын сангийн сайд асан Алексей Кудрин нар Орос улсын хөгжлийн хувилбаруудыг Давосын форумд оролцогчдод сонирхуулав. Шинжээчдийн тодорхойлсон бүх гурван зам гутрангуй шинжтэй байна. Анхны хувилбарын тухайд гэвэл дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөн нэмэгдэнэ. Оросын дан нефтиэр баялаг бүс нутгууд хөгжих нь дотоодын тэнцүү бус байдлыг үүсгэнэ.

2 дахь хувилбар: нефтийн үнэ өндөр хэвээр байсан ч оросын засгийн газраас орлогоо хүн амынхаа аж байдлыг сайжруулахад зарцуулахгүй. Үүний улмаас олон нийтийн дургүйцэл гаарах юм.

3 дахь хувилбар: дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 60 доллароос доошилж унах юм. Иймээс засгийн газарт хөрөнгө нь нийгмийн үүргээ биелүүлэхэд хүрэхгүй. Эдийн засгийн өсөлт зогсоно. Товчхон хэлэхэд дэлхийн түүхий эдийн зах зээлийн байдал ямар байсан ч Орос улсын байдал доройтоно гэж шинжээчид лүндэн буулгасан гэж Даярчлалын судлалын хүрээлэнгийн захирал Михаил Делягин тайлбарлан хэлээд

«Дээрх гурван хувилбар угаасаа зохисгүй байна. Нааштай хөгжих боломж Орос улсад үгүй гэж либералчууд үзэж байна. Тэгж үзсэн нь учиртай. Үнэхээр либерал бодлого хөгжих боломж Орос улсад олгохгүй байна. Юу гэвэл мөн бодлого олон улсын бизнесийн төлөө явуулж байна. Орос улсын хөгжлийг нэгэнт тэгж хяхан боож байвал хэтийн төлөв нь гутрангуй болохоос өөр арга алга» гэж тэмдэглэв.

Дмитрий Медведв илтгэгчдийг сонсоод тэд гутрангуй санал бодлоо илэрхийлсэнд талархал илэрхийлэв. Таамаглал нааштай байвал засгийн газар гар хумихан сууж мэднэ. Тэгэх нь тун аюултай. Гэсэн ч ОХУ-ын ерөнхий сайд улс орныхоо хөгжлийн дээрх хувилбаруудыг няцаав. Учир нь хувилбар бүр засгийн газар ажиллахгүй алмайран суухтай холбоотой. Харин үнэн хэрэг дээр тийм биш байна.

Оросын эдийн засгийн байдал түүхий эдийн хүчин зүйлээс их хамаарагдаж байгааг Медведев зөвшөөрөв. Гэвч Орос улсын макроэдийн засгийн байдал тогтонги байна. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт бараг 3,5 хувь болов. Гадаадад тавьсан өр бага байж, ДНБ-ний барагцаалбал 3 хувь эзлэж байна. Түүнээс гадна сүүлийн үед хөрөнгө оруулалт, инновацид тулгуурлан эдийн засгийн өсөлтийг хангах байгууллагууд бий болсон юм Түүнчлэн хууль тогтоох шинэтгэл явагдаж, хөрөнгө оруулах уур амьсгал сайжирч байна.

Оросын дотоодын шинэтгэл дэлхийн зах зээлийн нефтийн өртөгт хамаатай биш гэж Үндэсний судлалын их сургууль-Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны удирдагч Евгений Ясин онцлоод «Үнэн чанартаа Оросын хөгжлийн зохисгүй хувилбар байж болно. Гэвч нефтийн үнэ өндөр, хямд гэх нь биднээс шалтгаалахгүй гаднын нөхцөл байдлыг баримжаалах хэрэг юм. Орос улсад зайлшгүй бүтэц байгууллагын өөрчлөлт нефийн үнэ ямар байхаас шаалтгаалахгүй» гэв.

Хүчин чармайлтаа дайчилсан ч хямралт үзэгдэл, дэлхийн эдийн засгийн бууралт гарч болзошгүй. Гэвч Орос улсад тулгарч мэдэх эрсдэл гадных биш. Одоо дотоодын саад тотгор эн түрүүнд гарсан. Эдгэр зорилтыг биелүүлэх талаар ялимгүй ахиц дэвшил гарч байгаа нь гол эрсдэл болсон гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Давосын форум дээр тэмдэглэн хэлжээ.