Япон улс 2020 онд аж үйлдвэрийнхээ хүлэмжийн хийг 25 % бууруулах төлөвлөгөөнөөс татгалзав. Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв. Түүний ярьснаар, “Фукусима-1” АУС дээр болсон онцгой явдлын улмаас тус улсын өмнө тулгарсан хямрал нь амлсан үзүүлэлтэнд хүргэх боломж өгөхгүй байна. Ойрын үед шинэ бодит жишгийг тогтооно гэлээ. “Фукусима-1”-ийн осол нь Токиог цөмийн эрчим хүчээс бүрэн хэмжээгээр татгалзахад хүргэсэн бөгөөд түлшний ашигт малтмалуудын төрлүүдийг ашиглахыг нэмэгдүүлсэн гэлээ. Үүний улмаас хүлэмжийн хийн хаягдал нь 2,4 хувиар нэмгдээд байна.