Хятадын ардын чөлөөлөх арми хиймэл оюунтай үндэсний зам-тээврийн автомат жолоодлогтой хэрэгсэлүүрийг бүтээх ажилдаа ороод байна. Шинэ автомашин нь жолоочдын ядаргааг бууруулах зорилгоор иргэдэд ашиглагдаж болох юм гэж Франс пресс агентлаг орон нутгийн ХМХ-үүдийг иш татан уламжилжээ.

“Догшин арслан-3“ машин нь тээврийн хэрэгсэлүүдийн ойролцоо хөдөлгөөнд судалгаа явуулах зорилгоор компьютерын хүнд системээр тоноглогдсон аж. Уг машинд радар, камер болон янз бүрийн маневр хийх боломж олгох хиймэл дагуулын зүг чиглүүлэгчийг байрлуулах аж.

Хятадын ардын чөлөөлөх арми нь шинэ машиныг туршилтыг явуулжээ. Энгийн спорт төрлийн машиныг санагдуулах уг машин 114 км замыг 85 минутын хугацаанд цагт хамгийн дээд буюу 105 км хурдтай туулжээ. Туршилтыг хөдөлгөөн ихтэй зам дээр явуулсан бөгөөд уг машин нь 33 машиныг гүйцэж түрүүлж байжээ. Замын турш уг машин нь хүний оролцоогүй явжээ. Зохион бүтээгчид зөвхөн очих газрыг нь л тогтоож байв. Хятадын ардын чөлөөлөх армийн мэдэгдэлд, автомат дэглэмийн шинэ машин нь жолоочид “жолооны ард унтах” боломж олгох аж.