БНХАУ-ын эрх баригчид хойд Хятадын нүүрс-химийн үйлдвэрийн үйлдвэрлэлээ экологийн нормын зөрчлөөс түр хаагаад байна. 2,7 сая тэрбум долларын өртөгтэй үйлдвэр нь Бээжингийн агаарын бохирдлын байдалтай холбогдон хаагдаад байна гэж өнөөдөр Франс пресс агентлаг орон нутгийн ХМХ-үүдийг иш татан уламжилжээ.

Уг үйлдвэр нь Хятадын хойд хэсэгтт орших Өвөр Монголын өөртөө засах районд оршдог бөгөөд эрчим хүчний томоохон “Шэньхуа” компанид харъяалагддаг болон Хятадын томоохон нүүрс-химийн төслүүдийн нэг юм.

Өмнө нь үйлдвэр экологийн нормуудаа зөрчиж байсныг тогтоожээ. Заводын ажил БНХАУ-ын байгаль орчны яамны тогтоосон хэвийн хэмжээний шаардлагуудад хүрсэн тэр цагт л сэргэх аж.Түүнчлэн байгууллагын удирдлага эдгээр нормыг зөрчсөнийхөө төлөө 100 мянган юаний торгууль төлөх ёстой.

Өнгөрсөн 12-р сард Хятад улсын олон бүс нутгуудад зузаан тортог унасан тул, үүнээс хойш тус улсад байгаль орчны бохирдолт, ялангуяа, нүүрс ашигласантай холбоотой сэдэв нь анхаарлын төвд байх гол асуудал болжээ.