Японы сансар судлалын агентлаг ням гаригт БНАСАУ-ыг пуужин болон цөмийн туршилтаа үргэлжүүлж болзошгүй хэмээн сэрэмжилж тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөх гэж байна. Энэ тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжилжээ. Радартай хиймэл дагуул тээх пуужинг Танэгасима сансрын төвөөс хөөргөнө гэж японы сансар судлалын агентлагаас уламжилжээ. Уг хиймэл дагуулыг мэдээлэл олж авахад ашиглах бөгөөд орон нутгийн эх сурвалжуудын тэмдэглэж байгаагаар, НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг хоригуудыг чангатгасан тогтоол гаргасны дараа Пхеньян эрс сөрөг хариу өгснөөс удалгүй хиймэл дагуул хөөргөх уг шийдвэрийг гаргажээ. Японы хиймэл дагуул нь радарын ачаар объектуудыг орон зайн квадратуудад, тухайлбал, шөнийн цагт болон манан дунд таних чадвартай юм. Япон улс нь тагнуулын дөврөн хиймэл дагуултай бөгөөд тэдгээрийн нэг нь радараар тоноглогджээ.