Москва Пхеньяныг цөмийн зэвсгүүд болон бусад бүх цөмийн цэргийн пуужингийн хөтөлбөрүүдээсээ татгалзхыг уриалж байна гэж ОХУ ын ГХЯ-наас уламжлав. “1-р сарын 22-нд НҮБ-ын АЗ нь БНАСАУ 2012 оны 12-р сард пуужин хөөргөсөнтэй холбогдуулан гаргасан 2087 тогтоолыг санал нэгтэй баталлаа гэж яамны тайлбарт дурджээ. Уг тогтоолд АЗ нь Солонгосын хойгийн цөмийн тулгамдсан асуудлуудыг дипломат арга замаар шийдвэрлэвэл зохилтой болон энэ зорилгоор зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх нь зүйтэй гэжээ.БНАСАУ-ыг Цөмийн зэвсэгийг дэлгэрүүлэхгүй болон МАГАТЭ-гийн баталгаануудын дэглэмийн тухай гэрээнд эргэн орж, цөмийн туршилтуудыг хориглосон хүчирхэг гэрээнд нэгдэхийг Москва уриалж байна.