Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан дээр гурван сарын хугацаанд тус улсад атомын цахилгаан станц барьж байгуулах асуудлаар санал бэлтгэж оруулахыг үүрэг болгов. “Бид өөрийн атомын цахилгаан станцтай болох ёстой. Янз бүрийн шалтгаан байна” гэж төрийн тэргүүн хэлжээ.

Түүний ярьснаар, ойрын үед АЦС-ыг барьж байгуулахтай холбоотой зарчмын бүх асуудлуудыг шийдвэрлэх ёстойгоос юуны өмнө тус станцыг чухам ямар газар байгуулахыг шийдэх ёстой аж”. “Эхлээд эл станцыг барих газрыг тодорхойл, үүний дараа хэнтэй төслийг хэрэгжүүлэх талаар ярилцъя” гэж Назарбаев хэлжээ.

Казахстан нь дэлхийд ураныхаа нөөцөөр хоёрт ордог бөгөөд хэдэн жилийн өмнө өөрийн АЦС-ыг байгуулах төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Гэвч станц барих хугацаа болон ямар газар барих талаар тодорхой зүйл үгүй аж.