Дэлхий ертөнц урьд өмнө болж байгаагүй шилжилтийн үеийг даван туулж байна гэж өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр уг процесс нь “дэлхийн улс- төрийн байдлын өөрчлөлт шинэ хүчнүүдийг бий болгоход хүргэнэ “ гэв.Тэр Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн хүнд нөхцөл болоод Солонгосын хойгийн болон ираны цөмийн хөтөлбөрийн тухай тулгамдсан асуудлуудыг санууллаа.

Орос улсын ГХЯ-ны тэргүүний ярьснаар, Москва японы эрх баригчдын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар нэг талыг барьсан хандлагууд нь ашиг тустайг олж харахгуй байгаа аж. Сергей Лавров тэмдэглэхдээ, энхийн гэрээний тухай асуудал нь эрх зүйн талбарт шийдэгдэх ёстой юм гэв. Сайдын хэлсэнээр, японы ерөнхий сайд асан Иосиро Мори нь ойрын үед Москвад айлчлал хийх явцдаа хоёр орны энхийн гэрээний асуудлыг сонирхож болох аж. Түүнчлэн Лавров Москвад Японы ерөнхий сайд Синдзо Абэ хүрэлцэн ирэхийг хүлээж байгаа тухай цохон тэмдэглэв.

Тэрээр мөн БНАСАУ-ын эрх баригчид нь олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад чих тавьж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар яриа хэлэлцээрт эргэж орно гэж Москва үзэж байна гэлээ. Энэ тухай Орос улсын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв. Үүний тулд Пхеньян нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудад агуулагдаж байгаа агуулгын шаардлагын хүрээнд үлдэх хэрэгтэй юм гэж тэр хэллээ.

Орос улс зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийн тулд бололцоотой бүхий л зүйлийг хийх болно гэж Лавров амлав. Өнгөрсөн 12-р сард Умард-Солонгосын хөөргөсөн баллистик пуужинг эсэргүүцэн гаргасан НҮБ- ын АЗ- ийн тогтоолыг Лавров тайлбарлахдаа, тухайн асуудалд оросын үнэлгээ нь АЗ-ийн хоёр гишүүний байр суурьтай нийцэж байна гэж мэдэгдэв.

Сергей Лавров уламжлахдаа, Орос улс,Вьетнам болон Шинэ Зеландын хамт чөлөөт худалдааны бүс байгуулахаар зориг шулуудан ажиллаж байна. “Энэ нь бидний хувьд бол харьцангуй шинэ хэлбэрийн ажил “гэж тэр тэмдэглэв. Хэрвээ бүх юм сайхан болох юм бол эл туршлагаа АСЕАН-ы бусад гишүүн орнууддаа дэлгэрүүлж болох юм”. ОХУ болон АСЕАН-ы хамтын ажиллагааны асуудалтай холбоотой асуултанд хариулахдаа, “худалдаа, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ өсч, холбооны орнуудтай эдийн засгийн хамтарсан төслүүд байнга өсч байна” гэв.

Сергей Лавров Сирийн асуудалтай холбоотой асуултанд хариулахдаа, тус улсын сөрөг хүчин зэвсэгт тэмцлийнхээ бодлогоос ерөөс татгалздаггүй үүгээрээ тэд өрнөдийнхнийг өөгшүүлж байдаг. Орос улсын түншүүд, Хятадаас бусад нь, сөрөг хүчнийг Сирийн эрх баригчидтай яриа хэлэлцээрийн ширээний ард суулгах оролдлогыг хийгээгүй гэж дипломат хэллээ.

2012 онд Сирийн эрх баригчдыг сөрөг хүчнийхний хамт нэг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгах гэсэн оролдлогууд нь амжилтгүй болсон гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн үзлээ. Үүний хариуцлага нь ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй тууштай тэмцэж байгаа сөрөг хүчнийхнийг өөгшүүлж байдаг өрнөдийн орнууд хүлээх ёстой гэж сайд тэмдэглэв.

«Талуудыг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгах оролдлогууд нурсан тухай гэх юм бол, миний л мэдэхээр, гаднаас оролцогч бүх талуудын зүгээс ийм зүйл ажиглагдаагүй юм. Үүнд хүрэхийн тулд Орос улс явж байна. Бид сирийн бүх талуудтай үргэлжлүүлэн уулзсаар байна.Харамсалтай нь Женевт бий болсон үйл ажиллагааны бүлгэмийн бусад гишүүд сөрөг хүчнийхэнтэй холбогдохдоо буруу ташаа дохионуудыг илгээж, харин засгийн газартай ямарч холбоо барихгүй байна. Тэдний дэмжлэгийг авдаг сөрөг хүчнийхэн дэглэмтэй ямарч яриа хэлэлцээр хийх боломжгүй юм» гэж Лавров хэллээ.

Сергей Лавровын үзэж байгаагаар, Орос улсын хувьд бол урьтал нь улстөрийн ямар нэгэн зорилгод хүрэх нь бус, харин бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход оршиж байна.