Орос улсын цэргийн экспорт сүүлийн арван жилд гурав дахин өсчээ. Зөвхөн 2012 онд гэхэд л 15 тэрбум доллараар давж байсан гэж Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн Александр Фомин ийн мэдэгджээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь экспортын хэмжээ мөнгөн тэмдэгтэд шилжүүлснээр 2 тэрбумаар өсчээ.

Орос улс нь хэдэн жилийн турш цэрэг - техникийн борлуулалтаараа дээд хэмжээний амжилтанд эл үзүүлэлтээр хоёр дугаар байранд /АНУ -ын дараа/ орж байгаа. Нилээд хэдэн хүчин зүйлийн үр дүнд ийм амжилтанд хүрсэн гэж “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн редактор Игорь Коротченко тэмдэглээд

«Юуны өмнө энэ нь ерөнхийлөгчөөр тэргүүлүүлсэн цэрэг-техникийн хамтын ажиллагааны бүхэл бүтэн систем юм. Энэ нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд шаардагдах оюуны, удирдлагын, улс төрийн бүхий л нөөцүүдийг төвлөрүүлэх боломж олгож байна. Хоёрдугаарт, Орос улсын олон улсын үүргийг дэлхийн тавцан дээр нэмэгдүүлэх нь манай улсад илүүтэй итгэл үзүүлэх нь зайлшгүй. Энэ нь нилээд хэдэн улс орнууд манай улсаас зэвсэг худалдаж авах үндэслэл болно. Орос улс нь найдвартай нийлүүлэгч тул өөрийн зэвсэгийг нийлдүүлэхдээ ямар нэгэн улстөрийн болон бусад нөхцөлүүдийг тавьдаггүй. Тэгээд хэрвээ сэлбэг болон иж бүрэн үйлчилгээ авахад хэзээ ч гадагш, дотогш гаргахгуй хориг /эмбарго/ хийдэггүй» гэлээ.

Оросын цэргийн техникийн хамгийн том худалдан авагч Энэтхэг хэвээр байсаар байна. Энэ улсын зэвсгийн 80 % оросынх бөгөөд энд орос улсын зэвсэг маш их амжилттай хэрэглэгдэж байдаг юм. Энэ тухай “Цэргийн хөндлөнгийн тоймч“ стэгүүлийн хариуцлагатай редактор Виктор Литовкин хэлэхдээ

«Энэтхэг улс манай улсаас T-90С 350 танк худалдаж авсан бөгөөд нэмж 1500 захиалсан. Энэтхэгт 150 орчин үеийн олон зорилгот сөнөөгч СУ-30МКИ нисч байна. Саяхан ерөнхийлөгч Владимир Путин энэтхэгийн талтай ийм төрлийн 48 онгоц болон эдгээр онгоцны сэлбэгүүдийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Орос улс Энэтхэгтэй хамтран тав дахь үеийн онгоц болон “Брамос” хөлөг онгоцны эсрэг хэт авианы пуужин бүтээж байна. Эл пуужинг тэд Су-30МКИ онгоц дээр суурилуулах гэж байгаа. Энэтхэгийн хувьд Орос улс “Викрамадитъя” онгоц тээгчийнхээ загварыг бүтээж дуусаад байгаа аж. Энэ нь энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний анхны онгоц тээгч юм» гэлээ.

Нөгөөтэйгүүр, Игорь Коротченкогийн тэмдэглэж байгаагаар, өнөөдөр их буу-пуужингийн цогцолборт болон ер нь ПДХ төхөөрөмжүүдийг ихэд сонирхох болсон ажээ. Орос улс энэ утгаараа тэргүүлэх байр суурийг эзлэж байна гэж цэргийн шинжээч тэмдэглээд

«Хэрвээ агаарын довтолгооноос хамгаалах цогцолборуудын нийлүүлэлтийг авч үзвэл, ПДХ “Алмаз-Антей” концерн экспортонд орчин үеийн өндөр технологийн олон төрлийн системүүдийг санал болгож байна.Энэ бол ойрын зайны цолцолбороос аваад хамгийн хэт холын зайны системүүд юм. Нэгдүгээрт, С-300 систем орж байна. Түүнчлэн, Оросын армиудад төлөвлөгөөт нийлүүлэлтүүдийг хийж дууссаны дараа С-400 системийг гадаадад экспортонд гаргах боломжтой тухай шийдвэрийг гаргаад байна. ПДХ – зэвсэглэл нь цэргийн экспортын бүтцэд давуу байр эзлэх болно» гэлээ.

Өнөөдөр оросын цэргийн зэвсэглэл болон цэргийн техник нь дээлхийн 88 оронд нийүүлэгдэж байгаа бөгөөд тэдний 57 нь манай улсын байнгын худалдан авгчид юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, өсөн нэмэгдэж байгаа захиалгын тоо хэмжээ нь ойрын жилүүдэд Орос улс дэлхийн орнуудад нийлүүлж байгаа зэвсгийн экспортынхоо тоо хэмжээг хэнд ч алдахгүй байж чадах аж.