Дэлхий даяар мөнгө хөрөнгөгүй аялаж байгаа хятадын Чю нэртэй дугуйч Баруун Казахстан мужид хүрсэн тухай өнөөдөр бүс нутгийн замын цагдаагийн газар мэдээллээ. Одоогоос зургаан сарын өмнө Шанхайгаас гарч явсан хятадын 22 настай иргэн Монгол улсыг дамжин Казахстанд хүрэлцэн очжээ. Тэр замдаа ердөө мөнгөгүй явсан байна. Москвад хүрээд тэндээс Герман улс руу явах бодолтой байна гэж аялагч цагдаа нарт мэдээлжээ. Түүний хэлснээр замд тааралдсан хүмүүс туслаж, хоол өгчээ. Тэр майханд унтаж байна.