Хятадын эрдэмтэд ОХУ-ын Приморский хязгаар дахь «Ирвэсийн нутаг» байгалийн нөөцийн газарт очиж, амарын барыг хэвээр хадгалах ба экологийн асуудлыг судлах талаар оросын эрдэмтэдтэй хамтран ажиллах хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэв. Хятадын ШУА болон Чанбайшань дархан цаазтай газрын төлөөлөгчид оросын байгалийн нөөцийн газарт Хятад улсад 1-р сарын нэгэнд гараа авсан Орос улстай хил залгаа нутагт амарын барыг судлах өргөн төслийн хүрээнд хүрэлцэн иржээ. Хоёр талын хэлэлцээрт 2013 оны 4-р сарын дундуур гарын үсэг зурахаар товлосон гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Орос,Хятад улсууд Приморье бүс нутаг дахь «Ирвэсийн нутаг» байгалийн нөөцийн газрын сууринд алс дорнодын ирвэс, амарын барыг хэвээр хадгалах хил дамнасан бүс байгуулж мэднэ. Приморский хязгаарын өмнөд хэсэг бол Олон улсын Улаан номд бүртгэгдсэн алс дорнодын ирвэс суурьшсан оросын цорын ганц бүс нутаг билээ. 50-ад ирвэс Уссури тайгад суурьшсан байна. Харин БНХАУ, БНАСАУ хоёрт ийм төрлийн дөнгөж 7-9 амьтан байгаа.