Эрх баригч «Нэгдсэн Орос улс» нам ор үндэсгүй саналыг хэлэлцүүлэхээс сэрэмжилнэ. Энэ зорилгоор байгуулсан Магадлан шинжилж, зөвлөлдөх зөвлөл намынхаа депутатуудын хууль тогтоох санал санаачилгыг парламентад нийтийн хэлэлцүүлэг явуулахын өмнө авч үзэж хэлэлцэх юм. Тэгснээр хэлэлцүүлгийг давахгүй хуулийн төслийг хасах боломж бий болно гэж «Нэгдсэн ОУ» нам үзэж байна.

Оросын 6 дахь удаагийн сонгуулийн Улсын дум их идэвхтэй ажиллаж байна. Парламентын гишүүд өөрсдийнхөө хуулийн төслийг дуртайяа санаачилж байна. Зарим үед ийм саналууд ХМХ шүүрэн авч, зохиогчды нь нийт олонд мэдүүлж сурталчлах зорилгоор дэвшүүлдэг. Хууль зуй, ер нь эрүүл ухааны үүднээс ийм санал парламентын хэлэлцүүлгийг давж чадахгүй.

Сүүлийн үед дэвшүүлсэн саналуудыг жишээ болгон дурдая. Оросын иргэн бүрийн төрсөн өдрий нь албан ёсоор амралтын өдөр болгох, жижүүр хийх үеэр халаасандаа 2 мянган рубльтай байх замын цагдааг халах, компьютерийн Modern Warfare буудлагын тоглоомыг хориглох, олон нийттэй харилцах сүлжээнд өөрийгөө дан паспортаар бүртгүүлэх гэх мэт санал дэвшүүлжээ.

«Нэгдсэн ОУ» намын депутатууд цаг алдаж, залхсан байна. Тэд тусгүй саналыг зайлуулах Магадлан шинжлэх зөвлөлийг байгуулав. Үнэн чанартаа Зөвлөл «тэглэх уншлагын» үүрэг гүйцэтгэнэ. Зөвлөлд сайн дураараа хандаж болно гэж «Нэгдсэн ОУ» фракцын Магадлан шинжлэх зөвлөлийн дэд дарга Евгений Фёдоров хэлээд

«Зөвлөлийн зорилт хандсан депутатууд ба бүс нутгийн санаачилгыг шинжлэн судлаж, эдгээр санал санаачилыг гүйцээж боловсруулах, уялдуулан зохицуулахад туслана. Эсвэл төсөлөөс татгалзах зөвлөмж өгөх юм. Өөрөөр хэлвэл энэ нь туслах байгууллага юм. Хэрэв сайн баримт бичиг зохиосон гэж депутат үзвэл түүгээр тус зөвлөлийг дамжилгүй Улсын думд хэлэлцүүлэхээр шууд оруулна гэв.

Магадлан шинжлэх зөвлөл ажлынхаа анхны өдрүүдэд 10 гаруй саналыг хэрэгсэхгүй болгов. Олонхи нь маш сулхан байсан аж.«Нэгдсэн ОУ» намын гишүүн Илья Костунов согтуу хүн зэвсэгтэй байвал илүү их хэмжээний торгууль ногдуулах тухай өөрий нь санаачилгаар зөвлөлдөж, зөвлөлийн үйл ажиллагаантай танилцсан байна.

«Согтуу хүн зэвсэгтэй байхтай холбогдуулан ногдуулах торгуулийг нэмэгдүүлэх саналыг дэмжинэ. Гэвч тэр эрүүгийн хариуцлага хүлээхийг ахин лавлан тодруулах хэрэгтэй» гэж зөвлөлийн гишүүд надад тайлбарлсан гэж депутат мэдээллээ. Улсын думын хэлэлцүүлгийг давахгүй төлөвийг бодоход намын гишүүдийн шүүмжлэлийг хүлээж авахад амар гэж Илья Костунов тэмдэглэв.

Өөр фракцын гишүүд «Нэгдсэн ОУ» намаас мөн зөвлөлийг байгуулсныг сайшаан дэмжив. «Урьдчилан шалгах журам тогтоох цаг аль хэдийнэ болсон» гэж коммунистууд тэмдэглэжээ. Гэвч тус нам эрх баригч намын туршлагыг ашиглах гээгүй. «Бид нийгэмд чухал ач холбогдолтой буурьтай саналуудааа Улсын думд хэлэлцүүлэхээр оруулдаг» гэж ОХУ-ын КН мэдэгджээ.