Израилийн засгийн газрын тэргүүн, барууны удирдагч Биньямин Нетаньяху парламентын сонгуульд ялснаа зарлан мэдээлэв. Гол зорилт Иран улсаас учирч мэдэх цөмийн аюулыг сөрөн зогсох, дэлхийн эдийн засгийн хямралтай тэмцэх, хөршүүдтэй эв найрамдалтай байх тийш урагш ахих, амьдралын өртөгийг бууруулахад оршино гэж 3 дахь удаагаа ерөнхий сайдаар сонгогдсон Нетаньяху хэллээ. Ерөнхий сайдын эвсэл 120 мандатын 31 нь авна. Энэ нь парламентын урьдын бүрэлдэхүүнд холбоотнуудын авснаас 11 мандатаар бага байна. Харин Нетаньяхуу парламентын хамгийн том фракцыг тэргүүлэх юм. Сүүлийн дөрвөн жилд энэ фракц тоо хэмжээгээрээ хоёрт орж байсан билээ.