БНАСАУ-ын эрх баригчид дэлхийн хамтын нийгэмлэгийн уриаг хүлээн авч, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй бүс болгох асуудлаархи хэлэлцээнд орно гэдэгт Москва найдаж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Энэ зорилгоор Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолын шаардлагыг биелүүлэх ёстой гэж тэрээр тэмдэглэв. Орос улс зургаан талт хэлэлцээг сэргээхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ гэж Лавров амлав. ОХУ-ын ГХ-ийн сайд өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ баллистик пуужинг хөөргөснийг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг тайлбарлахдаа энэ асуудлаар Орос улсын үнэлгээ АЗ-ийн гишүүн бусад улсын байр сууринд нийцэж байгааг мэдэгдэв.Цэргийн сүр хүчээ зузаатгаж, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй болгох үйл ажиллагаагаа зогсооно гэж Пхеньян мөн тогтоолыг батласны хариуд сүрдүүлэв.