Дэлхийд «хоосон мөнгө хэвлэн гаргах» дайн хийж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зевлех Сергей Глазьев дэлхийн одоогийн санхүүгийн хямралыг ингэж тодорхойлжээ. Оросын ШУА-ийн академич,эдийн засагч «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага егев.

Хямралын эринд зах зээлд мөнгө эрс ихсэж, үнэгүй болж байна. Үүний хамт ШУ,технологийн шинэ чиглэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл шаардагдаж байна.Төр мөнгөхэвлэх суурь машиныг арга буюу ажиллуулж, хэрэгцээг хангахыг оролдож байна. Орчин цагийн эдийн засгийн хүрээнд цаасан мөнгө хэвлэх нь эдийн засгийн өсөлтийн нэг ёсны «урьдчилгаа» болсон шиг байна.Үнэн чанартаа төр санхүүгийн дамын наймаачдын эзэмших зээлийг бий болгож, инфляцийг гааруулж байна. Гэвч асуудлыг шийдвэрлэх өөр зам бий гэж Сергей Глазьев тэмдэглэн хэлээд

«1-рт «урт» хөрөнгө мөнгө гэгчийн хязгааргүй эх сурвалжийг бий болгосны ачаар нөөцийн талаар давуу болох этгээд ялах юм. Гэвч энэ нөөцийг чадамгай хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хөрөнгө мөнгийг шинэ технологийг эзэмшихэд зарцуулвал зохино. Тэргүүлэх улс орнуудад хямралтай тэмцэх хөрөнгийн үлэмж хэсгийг шинэ технологийг урамшуулах, дэд бүтцийг төлөвшүүлэхэд зарцуулж байна» гэв.

Глазьевын хэлснээр эдүгээ зах зээлд гаргасан дамын наймаачдын үнэт цаасны хэмжээ дэлхийн тэргүүлэх улс орнуудын Төв банкуудын хөрөнгөөс 20 дахин илүү их байна. АНУ-ын Холбооны нөөцийн систем, Английн Банк, Европын Төв банк, Японы Үндэсний банк зэрэг санхүүгийн этгээд мөнгө хязгааргүй хэвлэж эхлэв. Зөвхөн Европын Төв банк нэг мөсөн триллион евро хэвлэн гаргаж байна. Үнэн чанартаа эдгээр нөөцийн валюттай орнуудын санхүүгийн гол байгууллагууд аль хэдийнэ дэлхийн санхүүгийн дайн хийж эхлэсэн гэж Сергей Глазьев үзэж байна.

«Орос улсын ерөнхийлөгчийн илгээлтэд өгүүлсэнчилэн бидний 10 панзлалын 9 нь офшорын бүсүүдэд ногдох байдалд орсон. Тэгвэл эдгээр панзлалыг хэн санхүүжүүлж байна вэ? Тэдгээр нь офшорын бүст байгаа болохоор бидний өмчийн эргэлт тухайлбал үйлдвэрийн газар, орд газар, бидний эрх өөр хууль зүйн хүрээнд байна.Хоосон цаасан мөнгө хэвлэгч л мен эргэлтэд давамгайлж байна» гэв.

Санхүү ийнхүү элбэг дэлбэг болсон нөхцөлд нөлөө үзүүлэхийг оролдож, геополитикийн өрсөлдөгчдөө дарах гэсэн ямар нэг байгууллага ийм мөнгө хөрөнгийг өөрийн зорилгыг биелүүлэхэд зарцуулж мэднэ. Мөнгө хэт их байгаа учир түүний зөвхөн нэг хэсгийг панзлан хэрэглэснээр дэлхийн аль ч улсад давуу болж мэдэх юм.

Гадаадын хямд хөрөнгө мөнгө бол нэг ёсны урхи гэдгийг Орос улс санаж байх ёстой. Манай орон эхлээд 1998, дараа нь 2007 онд ийм урхинд орсон гэж Сергей Глазьев анхааруулан хэлээд

«Тэр үед санхүүгийн зах зээл дампуурснаас хойшхи хоёр өдрийн дотор манай бараг бүх корпораци өрөнд идэгдэв. Иймээс бид зээлийн дотоодын эх сурвалжийг олох ёстой. Ийм систем ЗХУ ба дайнаас хойшхи Европт ажиллаж байсан. Энэ нь төрөөс урт хугацааны хөгжлийг шинжлэхэд хүрэлцээтэй хэмжээний хөрөнгө гаргах механизм юм» гэлээ.

Глазьевын хэлснээр ийм бүдүүвчийн хүрээнд төрийн хямд мөнгөн тэмдэгтийг хохироон гадаадын валют болгон хувиргах панзлагчдын ажиллагааг таслан зогсооход валютын хяналт зайлшгүй чухал. Эдийн засгийн стратегийн чухал ач холбогдолтой салбаруудыг хяналтдаа байлгах нь нэн чухал гэж академич Сергей Глазьев тэмдэглэн хэллээ.