Сирийн сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг устгах тухай бодлого нь хүчин төгөлдөр байгаа цагт тус улсаас сайн юм хүлээхийн хэрэггүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдэв. Өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал ГХЯ-ны тэргүүн мэдэгдэхдээ, “Сөрөг хүчнийхний Башар Асадын дэглэмийг устгах гэсэн улайрсан санаа” нь Сирид одоо болтол цус урсгасаар байгаагийн гол шалтгаан нөхцөл хэвээр үлдэж байна гээд өрнөдийн зарим орнууд болон Ойрхи-Дорнодын орнууд нь сөрөг хүчний эрх баригчидтай яриа хэлэлцээр явуулахаас татгалзаж буйг өөгшүүлж байгаад харамсаж байна гэжээ. Лавров цааш нь хэлэхдээ энэ нь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимийн сирийн хямралыг зохицуулах асуудлаар хийж байгаа хүчин чармайлтуудыг үр дүнгүй болгоход хүргэж байна гэлээ.