Орос улс G20,ШХАБ, БРИКС-ыг даргалах үеэрээ нэгдэн нягтрах оновчтой хандлагыг урагш ахиулна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд Орос улс 2013-2015 онуудад эдгээр байгууллагыг даргалахыг дурдав. Ази Номхон далайн бүс нутагт Орос улсын байр суурийг бэхжүүлэх нь Москвагийн олон улсын байр суурийг бататгах үйл ажиллагааны нэг хэсэг гэж Лавров онцлов. Тэрээр Ази, АНДБН-ийн аюулгүй байдлын үзэл баримтлал дээр хамтран ажиллахыг Орос улсын бүх түншүүдэд хандан урив.