Дэлхий дахин урьд өмнө үзэгдээгүй шилжилтийн үед шилжсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энэ үйл явц «геополитикийн хүрээ өөрчлөгдөх, хүчний шинэ харьцаа төлөвших» явдалтай холбоотой гэж сайд тэмдэглэн хэллээ. Ойрхи Дорнод, Умард Африкийн байдал хүнд түвэгтэй байгааг тэрээр дурдаад Солонгосын хойгийн ба ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярив.

Сайдын хэлснээр ийм нөхцөлд Орос улс хариуцлагатай гадаад бодлого явуулахыг хичээж байна. Москва аюулгүй тогтонги байдлыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн юм. ОХУ-ын ГХЯ мөргөлдөөнийг зохицуулах, агуулга төгөлдөр яриа хэлэлцээ хийх, орон бүхэнтэй хамтран ажиллах замаар ухаалгаар харилцан найр тавих боломж нөхцөлийг бий болгох зорилгоор үйл ажиллагаа явуулсан гэж Сергей Лавров хэллээ.