Өнөөдөр Швейцарын Давост ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ойрын хэдэн арван жилд улс орноо хөгжүүлэх засгийн газрынхаа төлөвлөгөөг Дэлхийн эдийн засгийн форумд сонирхуулж танилцуулна. Сайд нарын танхимын тэргүүн «ОХУ-ын төлөө хувилбар» гэсэн анхны бүгд хуралдаан дээр үг хэлэх юм.

ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворковичийн мэдээлснээр өнөөдөр Дмитрий Медведев ОХУ-ын талаархи олон улсын магадлан шинжлэх зөвлөлийн гишүүд Орос улсын хөгжлийн боломжийн хөгжлийн тухай илтгэлээ Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд танилцуулах анхдугаар бүгд хуралдааны ажилд оролцоно.

Зөвлөлөөс боловсруулсан хувилбарууд таагүй хөгжлийг тусгасан. Бүх хувилбар сүйрлийг таамаглахгүй боловч өөдрөг биш байна» гэж Дворкович хэлэв. « Энэ нь юун зохисгүй болсон, ямар алдааг засах асуудлыг засгийн газраас эргэцүүлэн бодох шалтаг болно» гэж тэрээр үзэж байна.

«Засгийн газрын тэргүүн бүгд хуралдаанд оруулах эдгээр хувилбараар санал бодлоо илэрхийлнэ» гэж Дворкович мэдээллээ. «Бидний зорилго Орос бол очиж ажиллаж болом нээлттэй улс мөн. Бидний үзэл санааг дэмжигч бүртэй ажиллахад бэлэн байгааг хөрөнгө оруулагчдад харуулахад оршино» гэж Дворкович мэдэгдэв.

Түүнчлэн ерөнхий сайд «хориныг» энэ онд дарглаж байгаа болохоор» түүний хүрээнд Орос улсын урьтлалыг тодорхойлох юм. «Медведев «хориныг» үндэслэн байгуулагчийн нэг юм. Тэрээр мөн бүлгийн хүрээнд ажиллах их туршлагатай гэж Дворкович «ямар учраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биш Медведв энэ онд Давост хүрэлцэн ирсэн бэ?» гэсэн асуултад хариулан тэмдэглэжээ.