Сири улсаас буцахыг хүссэн оросын хоёр хэсэг иргэд Онц байдлын яамны онгоцоор Москвад хүрэлцэн ирлээ. Тус яамны төлөөлөгч энэ тухай мэдээллээ. «2 дахь тусгай онгоцоор оросын 49 иргэн гол төлөв хүүхэд эмэгтэйчүүдийг Москвад тээвэрлэв. Урьд 28 иргэн анхны онгоцоор нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Оросын дипломат ажилтнуудын хэлснээр энэ нь төлөвлөгөөт нүүдэл биш. ОХУ-ын ЭСЯ-д хандсан хүмүүс эх орондоо буцаж ирсэн гэж тэд тэмдэглэв. Эдгээр нь Сири улсын янз бүрийн нутагт сууж байгаад зэвсэгт мөргөлдөөнөс болж гэр оронгүй үлдсэн хүмүүс юм.

Гэрэл зураг