Өнөөдөр Иордан улсын иргэд хугацаанаас өмнө явагдах сонгуульд оролцож санал өгөх юм. 61 намын төлөөлөгчид сонгуульд оролцох хийгээд Хараат бус сонгуулийн комисс сонгуулийн явцыг ажиглана. Урьд Иордани улсын ДХЯ улс орныхоо бүх сонгуулийн явцыг ажиглаж байсан. Урьдын хууль тогтоох байгууллагыг ардчилсан өөрчлөлт гаргахыг шаардсан олон мянган хүний жагсаалын хариуд 2012 оны 10-р сарын эхээр тараасан билээ. Парламентыг тараах тухай 11 Абдалла хааны шийдвэр хангалттай биш хэмээн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний сөрөг үзэлтнүүд үзэж, сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Үүний өмнө тэд эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулж, улс орондоо авилгалыг эцэслүүлэхийг шаардав.

2011 онд 11 Абдалла хаан эсэргүүцлийн арга хэмжээний хариуд Иордан улсын Үндсэн хуулийн 42-р зүйл ангид засвар оруулж, тухайлбал парламентын эрх мэдлийг өргөжүүлэв. Гэвч эдгээр арга хэмжээ хангалтгүй хэмээн сөрөг хүчний олонхи төлөөлөгч үзжээ.