Эдүгээ Мали улсад цэргийн ажиллагаа явуулахаас өөр арга зам үгүй. Учир нь тэнд лалын тулаанчид засгийн газартай хэлэлцээ хийхээс татгалзаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна. Эцэст тус улсад гарсан хямралыг яриа хэлэлцээ хийх замаар зохицуулна гэдэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга итгэж байна.

Бан Ги Мүн энэ онд анх удаа НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ энэ тухай мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын зохицуулах товчоог Мали улсын нийслэл Бамако хотноо нээхийг зааварласан. Товчооны зорилт тэмцэлдэн сөргөлдөж байгаа хүчний яриа хэлэлцээг төлөвшүүлэхэд оршино гэж тэрээр тэмдэглэв.

Эдүгээ Мали улсад засгийн газры нь хүсэлтээр оруулсан францын цэрэгт өрнөдийн хэдэн улс, түүний дотор Их Британи, АНУ хоёр логистикын дэмжлэг үзүүлж байна. Үүний хамт Баруун Африкийн орнуудын бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэг 3,3 мянган цэргийн албан хаагчдаа Мали улсад байрлуулж эхлэв.