Өнөөдөр НҮБ-ын АЗ умард солонгосын алсын тусгалтай пуужин хөөргөснийг буруушааж, БНАСАУ-ын сансрын агентлагийн эсрэг хоригийг өргөжүүлэх тогтоолыг санал нэгтэй батлав. Тогтоолын бүрэн төгс төсөл АНУ ба Умард Солонгосын ойрын холбоотон БНХАУ-ын хоорондын хэлэлцээний үр дүн болжээ. АНУ өнгөрсөн оны 12-р сарын 12-нд хиймэл дагуулыг тойрог замд гаргасан пуужин хөөргөсний хариуд хатуу арга хэмжээ авахыг төлөө тэмцсэн юм.

Мөн хөөргөлтөөр пуужингийн технологийн туршилтыг халхавчласан гэж Вашингтон үзэж байна. Цэргийн сүр хүчээ зузаатгаж, Солонгосын хойгийг цэрэгжилтгүй болгох үйл ажиллагаагаа зогсооно гэж Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хариуд мэдэгдсэн байна. АЗ-өөс авах эдийн засгийн хориг арга хэмжээг нарийн боловсруулах хэрэгтэй гэж Орос улс өөрийн зүгээс үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.

Пхеньянийг хамтран ажиллах албадахад хориг хангалтгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгтэй харилцан ажиллагаа явуулахад БНАСАУ-ыг зоригжуулахын тулд цаашид дипломат нэмэлт хуүчин чармайлт гаргах нь зайлшгүй чухал гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын элч төлөөлөгч Ли Баодун хэлжээ.Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ АЗ-ийн шийдвэрийг сайшаан дэмжив. БНАСАУ мөн шийдвэрт буурьтай хандаж, «цаашид пуужин хөөргөх ба цөмийн туршилт хийхээс татгалзана» гэдэгт Япон улс найдаж байна гэж тэрээр хэллээ. Сөүл ч тус тогтоолыг сайшаан дэмжиж, БНАСАУ АЗ-ийн тогтоолд бүрэн захирагдах ёстой гэж мэдэгдэв.

Пхеньян цөмийн зэвсэгт хамаатай бүх хөтеөлбөрөө зогсоож, баллистик пуужингийн хөөргөлттэй холбоотой үйл ажиллагаа явуулахаас татгалзах ёстой гэж БНСолонгос Улсын ГХЯ мэдэгджээ. Гэсэн ч НҮБ-ын үйл ажиллагаа Солонгосын хойгт энх тайван, тогтонги байдлыг сахин дэмжихэд чиглэгдэх ёстой гэж БНХАУ-ын ГХЯ мэдэгдэв. Тогтоол цуврал зөвлөлдөөний үр дүн болсон хийгээд дэлхийн хамтын нийгэмлэг солонгосын асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг эрмэлзэж байгааг тусгасан гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган тэмдэглэв.