Хүн төрөлхтөн сая нэг юм дэлхийн сүйрлийн заналхийллээс ангижирч байхад, түгшүүр дахин гарч ирлээ. 2013 оны 2-р сарын 15 –нд Гринвичийн цагаар /москвагийн 23:25/ манай дэлхийд солир тулж ирэх аж. Эрдэмтдийн тооцоогоор Дэлхий хүртэл замын хэмжээ 30 мянган км бөгөөд газар зүйн хиймэл дагуулуудаас арай доогуур байх нь. Түүнчлэн мэргэжилтэнүүдийн ярьж байгаагаар, өмнө нь ийм хэмжээний сансар огторгуйн биетүүд нь өмнө эх дэлхийд орйтож байгаагүй аж.

DA-14 диаметр нь 50 метр орчим бөгөөд түүний жин 130 мянган тонн аж. Ийм төрлийн солир нь манай гаригийн ойр хавьд хэд хэдээрээ гарч ирж байсан гэж Оросын ШУА ийн Звенигород хотын Одон орон судлалын хүрээлэнгийн тэргүүн Сергей Барабанов ярьж байна: «Энэхүү жагсаалт нь нилээд эрчимтэй бөгөөд тэнд Дэлхийн хажуугаар өнгөрөх болон мөргөлдөх хангалттай тооны олон объект бий . Метрийн солирын эх дэлхий рүү дайралт нь хангалттай ердийн үзэгдэл болсон. 2008 онд солир нь манай гариг дээр унасан, тэгтэл ерөөс онцын үйл явдал болоогүй. Газар дээр унаж, хэдэн хэсэг болсон,олсон. Энэ солир нь хэмжээгээрээ нилээд том, гэхдээ уг биетийн тойрог зам, физик үзүүлэлтүүд, тухайлбал, диаметр нь тодорхой бус байна. 2013 онд Дэлхийтэй ойртож ирснийхээ дараа уг объект нь бодит заналхийлэл авчирна» гэж хэлж болохгүй.

Эрдэмтдийн ярьснаар, одоо оросын одон орон судлаачдын гол анхаарал өөр нэг тэнгэрийн объект болох Апофис солир дээр төвлөрөөд байна. 2029 онд уг эл солир нь Длэхийн гадаргуунаас 36 мянган км дээр нисч өнгөрнө. Үүнээс хойш долоон жилийн дараа энэ зам хэдэн мянган км –ээр багасна. Гэхдээ энэ нь дэлхийд сүйрэл авчрахгуй гэж мэргэжилтэнүүд итгэлтэй хлэж байна: «Бидний хувьд хамгийн аюултай зай бол агаар мандалын дээд давхарга. Жишээ нь, хэрвээ солир дэлхийн гадаргуунаас 300-400 км –ийн зайтай өнгөрөх юм бол энэ нь ямарч нөлөөгүй» гэлээ.

Солирууд нь гэр бүлээрээ амьдардаг. Өөрөөр хэлбэл, тэд тэнгэрийн аль нэгэн биетүүдийн бүлэгт ордог. DA-14 одоо Аполлоны бүлэгийн гишүүн байгаа. Манай дэлхийтэй “болзоо” нь солирын тойрог замыг өөрчилж, тойрог замын их хагас тэнхэлгийг өөрчилж мэдэх юм. Энэ нь DA-14 ийг өөр жижиг гаригуудын ангид оруулахад хүргэх болно. Болзошгүй үзэгдэлийг оросын нэртэй одон орон судлаач Леонид Еленин ийн тайлбарлаж байна: «Атоны бүлэг нь хамгийн цөөн тооны бүлэг бөгөөд үүнийг илрүүлдэхэд маш хүнд, яагаад гэвэл, энэ бүлгийн солируудыг ь Дэлхийгээс ажиглах боломжгүй байдаг. Тойрог замын үүднээс болон физик шинжүүдийнхээ /DA-14/ хувьд солир эл бүлэг нь хэвээр үлдэнэ. Түүнчлэн тэр Дэлхийд ойртсоор байх бөгөөд үүнийг судлахын тулд цаашдын хөдлөгөөнд нь ажиглалт хийх ёстой юм. Хамгийн хэцүү нь түүнийг ажиглах нилээд хэцүү байх болно. Тиймээс эл биэ нь бидэнд бага зэргийн аюултай юм» гэж хэлсэн.

Эрдэмтдийн ярьснаар, эцсийн прогнозыг хийхийн тулд нарийн ажиглалтууд болон солирын тойрог замын нарийн тооцоонууд шаардлагатай аж. Харин одоо мэргэжилтэнүүд ирээдүйд итгэлтэй байна. Тэд эл солиртой ойрын жилүүдэд ямар нэгэн мөргөлдөөн гарахгуй гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ тэдний ойролцоо тооцоо нарийн байж чадвал шүү дээ...